04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Хятад оюутан 31 сая доллароор харш худалдан авсан нь шуугиан тарилаа

БЭЭЖИН. /TASS/. Өөрийгөө оюутан гэж танилцуулсан Хятадын нэгэн иргэн Point Grey гэдэг харшийг 31,1 сая доллароор худалдан авсан тухай мэдээг сонсоод Ванкувер хотын оршин суугчид алмайрч хоцорсон бол Хятадын интернэт сүлжээ хэрэглэгчдийн хувьд уг оюутныг “тун ашигтай наймаа хийсэн, овсгоотой нэгэн” гэх мэтээр магтаж байгаа гэнэ.

Ванкуверийн хамгийн үнэтэй үл хөдлөх объектуудын дотор 16-д бичигдэх уг барилгыг БНХАУ-ын иргэн Тянь Юйжоу худалдан авсан байна. 1,3 мянган хав.дөр.м талбай бүхий энэ харш нь 5 унтлагын өрөө, 8 ванны өрөөтэй бөгөөд гаднах талбай нь 0,69 га аж.

Канад болон Хятадын хэвлэлүүдийн анхаарлыг татсан гол зүйл бол, худалдан авагч нь оюутан байсан явдал юм. Ямартай ч тэрбээр харшийг худалдан авах гэрээ хийхдээ баримт бичгүүдэд өөрийгөө “оюутан” гэж бичиж байжээ. Хятад оюутан хэт өндөр үнээр харш худалдан авсны дараагаар канадчууд бухимдах болж, засгийн газрын зүгээс үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлттэй дорвитой тэмцэж байгаа эсэхэд эргэлзэх болсон байна. 

Харин Хятадын интернэт хэрэглэгчид эсрэг тэсрэг хоёр байр суурьтай байгаа аж. Нэг хэсэг нь тухайн оюутан мөнгө угаах сүлжээний гар хөл болж байна гэж таамаглаж байгаа бол нөгөө хэсэг нь Тянь Юйжоу тун ашигтай наймаа хийсэн хэмээн үзэж байгаа гэнэ. Оюутныг дэмжиж буй нэгэн хүн сэтгэгдлээ бичихдээ “бизнес нь амжилттай явж байгаа хүмүүсийн хувьд байшинг ийм үнээр худалдан авах нь байдаг л асуудал. Энгийн тооцоо хийгээд үзэхэд, энэ харшийн м.кв нь 3523 доллар байгаа нь Шанхай болон Бээжинд байр авснаас  хямд тусч байна” гэжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.