05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Эдгэрэшгүй өвчтэй залуу фитнес модель болов

Удамшлын муковисцидоз өвчтэйгээсээ болоод эдгэрэшгүй оноштой болсон америк эр Бен Маджа сэтгэлээр унан, үхлээ хүлээж хэвтэлгүй хүч чадлаа дайчлан хичээллэсээр фитнес модель болжээ.

Төрсөн цагаасаа эхлэн эм хэрэглэж, тусгай аппаратын тусламжтайгаар амьсгалж байгаа түүнээс ийм зориг гарсан гэхэд итгэхэд бэрхтэй. Амьсгалын эрхтэний ажиллагаа дутмагаас болж биеийн хөгжлөөрөө үе тэнгийнхнээсээ үргэлж хоцорч ирсэн нь түүнд хүний дор орохгүй гэх зориг зүрхийг өгсөн бололтой. Ингээд тэр 20 настайдаа амьдралаа орвонгоор нь өөрчлөхөөр шийдэж, бодибилдингээр хичээллэж эхэлсэн байна.
Уул нь тэр кино урлагийн салбарт  хүч үзэж, “Хаадын тоглоом” цуврал дээр ажиллаж байсан гэнэ. Одоо Бен 24 настай энэ хооронд тэр маш олон зүйлийн ард гарч, амжилтанд хүрч чадсан.

Тэр мөрөөдлийнхөө биеийг олж авч, нэртэй сэтгүүлүүд дээр гарч, хуюийн дасгалжуулагчаар ажиллаж, эрүүл хооллолтыг сурталчилдаг. Мөн спортын төрөл бүрийн болон олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог болжээ. Тэр одоо 82 кг жинтэй бөгөөд түүн шиг өвчтэй хүний хувьд энэ нь илүүдэл жин гэнэ. Учир нь муковисцидозоор өвчлөгсөд барагтай бол жин нэмдэггүй юм байна. Тэр эмээ уусаар, аппаратаараа амьсгалсаар байгаа ч энэ хүрээд зогсохыг хүсэхгүй байна. Түүний нэг мөрөөдөл бол “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглох юм. Түүний энэ мөрөөдөл биелнэ гэдэгт олон хүн итгэж байгаа гэнэ.

20150501-015

20150501-016

20150501-017

20150501-018

20150501-019

О.Цолмон

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.