05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Эштон Катчер аллагын хэргээр шүүхэд дуудагдлаа

Залуухан эцэг Эштон Катчер саяхан шүүхэд дуудагдсан байна. Энэ нь түүний өмнө нь хайр сэтгэлийн холбоотой байсан бүсгүйн аллагатай холбоотой хэрэг бөгөөд тэрээр гэрчээр оролцсон гэнэ. Эштоны найз охин Эшли Эллерин 2001 онд бусдын гарт амиа алдсан билээ. Хэргийг бүсгүйн хөрш Майкл Томас Гаргило гэгч үйлдсэн нь батлагдсан юм байна.

2000 оны эхээр жүжигчин Эштон Катчер оюутан бүсгүй Эшли Эллеринтэй болздог байсан ба тэднийг салаад удаагүй байхад энэ хэрэг гарсан юмсанж. Гэртээ хорлогдсон байсан түүний биеэс мэсний 40 шарх олдсон юм. Харин алуурчин этгээдийг хэдхэн сарын өмнө Лос-Анжелесаас баривчилсан аж. Калифорни мужийн Прокурорын газраас Гаргило гэгчийг багаар бодоход дөрвөн бүсгүйн аминд хүрсэн гэж үзэж байгаа бөгөөд хэрэв нотолгоо олдвол өөр бусад хэргийг ч үйлдсэн байх магадлалтай хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. Ийнхүү Эштон Катчер 15 жилийн тэртээх сэтгэлийнх нь шархыг хөндсөн нэгэн үйл явдлыг эргэн дурсах хэрэгтэй болжээ.

20150123-021

20150123-022

20150123-023

20150123-024

О.Цолмон


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.