05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Японд гей-парад болж өндөрлөжээ

2015 оны дөрөвдүгээр сарын 26-нд Японы нийслэл Токио хотын гудамжнаа нэгэн өвөрмөц жагсаал болж өндөрлөсөн байна. Энэ бол бэлгийн цөөнхи буюу лесби, гомо, трансвестит хүмүүсийн цуглаан байсан юм. Тэд энэхүү жагсаалд зориулан гоёж гангарсан байсан бөгөөд тэдний үс, нүүр будалт, хувцаслалтыг бэлгийн цөөнхи болсон ийм хүмүүсийн төлөө санаа зовж, сэтгэл өвддөг стилист, дизайнерууд хийж өгсөн гэнэ.

Хүн ам ихтэй Шибуя дүүрэгт болсон уг жагсаалд нийт 3000 орчим хүн оролцсон байна.
Хэдийгээр Япон улс нь хатуу чанд дэг журамтай, ёс зүйтэй гэгддэг ч гомосексуализм олон зууны турш оршсоор иржээ. Жишээ нь л гэхэд МЭ-ий долдугаар зуунаас аристократууд эмэгтэй хүн шиг хувцаслаж, “гоо зүйн өндөр хэмжээний үйл”хийсээр ирсэн гэнэ. Ялангуяа энэ бүлэгт лам нар багтдаг байсан түүхтэй юм байна. Мөн Дундад зууны үед самурай нарын дунд цолоор ахмад нь сурагч, шавь нараа “эмлэх” үзэгдэл байдаг л үзэгдэл байжээ.

20150429-017

Тэр ч бүү хэл самурай нарын дунд жинхэнэ самурай хүн эмэгтэй хүнд дурлах нь түүнийг сул дорой, эмзэг нэгэн болгодог, тиймээс эрчүүдийн “нөхөрлөл” чанартай бэлгийн харьцааг үүсгэдэг гэж үздэг байв.
Түүнчлэн Японы алдарт Кабуки театрт эмэгтэй хүнийг оруулдаггүй байсан тул эмэгтэй дүрийг ялдам төрхтэй эрчүүдээр бүтээлгэдэг байжээ.

20150429-018

20150429-019

20150429-020

20150429-021

20150429-022

20150429-023

20150429-024

20150429-025

20150429-026

О.Цолмон

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.