05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Өмнөд Солонгост гэр бүлийн араар тавилтыг зөвшөөрчээ

Өмнөд Солонгосын Дээд шүүхээс 1953 онд баталсан гэр бүлийн араар тавилтад Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан хуулийг цуцалсан шийдвэр гаргасан байна. Шүүгчид энэхүү шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ төр, засаг иргэдийнхээ хувийн амьдралд хөндлөнгөөс оролцох эрхгүй хэмээн үзсэнтэй холбон тайлбарласан байна.

2008 оноос хойш гэхэд тус улсад гэр бүлээ араар тавьсан хэргээр 5,5 мянга гаруй хүн ял шийтгэл амссан аж. Энэхүү хуулийг зөрчигсдөд хоёр жилийн хорих ял төлөвлөдөг юм байна. Ийнхүү есөн хүнээс бүрдсэн шүүгчдийн баг гэр бүлээ хуурсан хүмүүсийг Үндсэн хууль зөрчиж байна хэмээн үзсэн байна. Хувь хүн ёс зүйн асуудал гаргаж байхад төр тэдний хувийн амьдралд оролцож болохгүй хэмээн шүүхийг даргалагч Пак Хан Чол мэдэгджээ. Дээрх хуулийг шүүхийн долоон гишүүн дэмжсэн байна. Дашрамд дурдахад хуучин хуулийг хагас зууны өмнө “уламжлалт гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалахаар“  баталж байсан билээ. Үүнээс гадна дээрх хууль нь нийгэмд доогуур байр суурь эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилготой байжээ.

О.Цолмон

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.