05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Индонезид болсон газар хөдлөлтийн улмаас 3,000 гаруй хүн сураггүй алга болсон байнa

Индонезид болсон газар хөдлөлтийн улмаас 715 хүн амь насаа алдаж, 3000 гаруй хүн ор сураггүй алга болсон байна. Түргэн тусламжийн тэрэгний дуу хаа сайгүй хадаж, амь үрэгдсэн хүмүүсийн муудаж ялзарсан эвгүй муухай үнэр хотоор ханхалж байна. Нурсан зочид буудал, эмнэлэг, оффис, сургуулиудад нэгжлэг хийсээр байгаа ба хэн гэгч нь тодроогүй байгаа цогцоснуудыг Padang –н төв эмнэлэг Djamil –н гадаа халуун наранд байлгаж байгаа аж.

Нэгдсэн Үндэсний байгууллагын тоцоолж байгаагаар нийт нас барагсдын тоо 1,100 –д хүрэх магадлалтай гэнэ. Газар хөдлөлтийн улмаас 20,000 байшин барилгууд нурж, 2,400 гаруй хүн 7 дүүргийн эмнэлэгүүдэд хүргэгдээд байгаа талаар үндэсний аюулгүй байдлын албанаас мэдээлсэн байна. Тосгонуудад хүмүүс өөрсдөө гараараа нас барсан хүмүүсийг гаргаж байгаа талаар туслах агентууд мэдээлэлсэн байна.

Нурсан байшин барилгуудаас хүний дуу сонсогдож байгаа хэдий ч аврах ажиллагаанд байшингийн нуранги саад учруулж байгаа нь аврах ажиллагааг удаашруулахад хүргэж байгаа гэнэ. Дэд ерөнхийлөгч Jusuf Kalla мэдээллийн ажилтануудад газар хөдлөлтийн хор хохиролыг засаж янзлахад $400 сая шаардагдах болохыг мэдээлэлжээ.

Цэргийн болоод арилжааны онгоцууд тусламжийн бараануудыг зөөсөөр байгаа ч хөдөө тосгонуудад тусламж хангалттай хүрч чадахгүй байгаагаас нас барагсадын тоо нэмэгдсээр байгаа гэнэ.

Газар хөдлөлт Padang хотын ойролцоо болсон ч хөдөө тосгонуудад нураагүй үлдсэн байшин барилга гэж бараг үгүй гэнэ. Тусламж хараахан очоогүй байгаа газруудад хүмүүс орох оронгүй, хонох майхан ч үгүй байсаар байна. Ерөнхийлөгч Susilo Bambang Yudhoyono амьд үлдсэн хүмүүсийг аврахаар бүх хүчээрээ ажиллаж байгаа тул тэвчээртэй хүлээхийг ард түмэндээ хандан хэлсэн байна.

Мөн Австрали, Англи, Хятад, Герман, Япон, Европын холбоо, Малайз, Нидерланд, Сингапур, Өмнөд Солонгос, Швейцарь, Денмарк, АНУ-гаас санхүүгийн тусламжуудыг илгээсэн тухай албаны хүмүүс мэдээлжээ.

http://news.yahoo.com/s/ap/20091003/ap_on_re_as/as_indonesia_earthquake;_ylt=Alyxptf5WyzPKFZbFYuTJFlvaA8F;_ylu=X3oDMTJvZjFoanAzBGFzc2V0A2FwLzIwMDkxMDAzL2FzX2luZG9uZXNpYV9lYXJ0aHF1YWtlBGNwb3MDMQR

wb3MDMgRzZWMDeW5fdG9wX3N0b3J5BHNsawNzdXJ2aXZvcnNvZmk-

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.