05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

35 мянган долларын үнэтэй десерт

Үнэндээ бол энэ десерт тийм ч үнэтэй биш. Учир нь үүнээс илүү, бүр тэнгэрт хадсан үнэтэй десертүүд байдаг бөгөөд тэдгээрийн жагсаалтыг гүзээлзгэнэ жимсний бараг 4 сая доллаоын үнэтэй десерт тэргүүлдэг байна. Тэрхүү десертний гол үнэ цэнэ нь цогц десертэд ордог аварга том бриллиант аж. Харин энэ пудинг бол 35 мянга орчим доллар буюу 22 мянган еврогийнх.

Үзэсгэлэнт нуурын эрэг дээр байрлах “Lindeth Howe Country House” зочид буудал өөрийн ресторандаа ахлах тогоочийнхоо бэлтгэсэн шоколадтай пудинг санал болгодог гэнэ. Энэхүү хэрчим шоколадтай пудингийн орцонд идэж болдог алтан фольга цаас, оргилуун дарсны цэлцэгнүүр, түрс болон хоёр каратын хэмжээтэй бриллиантт ордог байна. Итгэхэд бэрхтэй ч, тус зочид буудалд зөвхөн энэ пудингийг идэхээр зорин ирдэг хүмүүс маш олон байдаг гэнэ.

О.Цолмон

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.