03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

"Apple" компани шинэ үйлдлийн системүүдээ танилцууллаа

САН-ФРАНЦИСКО. /Anadolu/. Энэ долоо хоног WWDC программ хөгжүүлэгчдийн чуулганы үеэр “Apple” компани өөрийн зохион бүтээсэн хэд хэдэн шинэ үйлдлийн систем болон хүүхдүүдэд компьютерын код заах шинэ аппликейшнийг танилцуулжээ.

Сан-Францискод болсон уг арга хэмжээг “Apple” компанийн Ерөнхий захирал Тим Күүк нээн үг хэлж, тус компанийн бусад захирлууд Apple Watch, Apple TV болон компьютеруудад зориулсан шинэ үйлдлийн системүүдээ танилцуулжээ. 

Хамгийн их хүлээлт үүсгээд байсан зүйл бол “Apple”-ийн дэд ерөнхийлөгч Грейг Федерикийн танилцуулсан iOS10 байсан юм. Тэрбээр хэлэхдээ “энэ удаагийн iOS хувилбар нь манай хэрэглэгчдийн хувьд хамгийн гайхалтай нээлт юм” гэжээ. Түүнээс гадна, мac компьютерүүдэд зориулсан шинэ үйлдлийн систем гаргаж,  "macОС" гэж нэрлэсэн байна.

“Apple”-ийн алдарт дижитал туслах “Siri” гуравдагч талын программ хангамжийн дизайнеруудад нээлттэй болох бөгөөд хэрэглэгчид “Siri” ашиглан “Uber”-ээс такси захиалж, “Skype”-аар дуудлага хийх боломжтой болжээ.

"iOS" нь хиймэл оюун ухаанд тулгуурласан юм. Жишээ нь, “Siri” нь хэрэглэгчийн байгаа газар, харилцаж буй хүмүүсийн талаарх мэдээлэл болон хуанлийн тэмдэглэлүүдэд үндэслэн ухаалаг зөвлөмжүүдийг өгөх ажээ. Үүнд фото зурагнаас хүн таних чадвартай "Photos" аппликейшн ашиглан хүмүүс болон уул гэх мэт тодорхой объектын зургийг хайх боломжтой болно.

Ингээд эцэст нь “Apple”-ийн "Swift" программчлалын хэлийг ашиглан хэрхэн кодлохыг хүүхдүүдэд заах шинэ аппликейн болох "Swift Playground"-ыг танилцуулснаар бага хурлын үйл ажиллагаа өндөрлөсөн юм. “Apple”-ийн Ерөнхий захирал Тим Күүк хэлэхдээ "21 дүгээр зууны сургуулийн насны хүүхдүүдийн хувьд компьютерын код бол цагаан толгойтой адил  юм” гэж харьцуулжээ.

Эдгээр программын шинэчлэлтүүд ирэх намар гэхэд "Apple"-ийн бүтээгдэхүүнүүдэд нэвтэрнэ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.