03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Facebook, Microsoft хоёр Атлантын далайн ёроолоор интернэтийн кабель татна

НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн Facebook болон Microsoft гэсэн хоёр компани Атлантын далайн ёроолоор 6,6 мянган км урт интернэтийн кабель татахаар төлөвлөж байгаа тухай телевизийн СNN суваг мэдээлжээ.

Одоо ашиглаж буй кабелиудаас илүү хүчин чадалтай уг кабелийг АНУ-ын Виржиния муж улсын эргээс Испанийн эрэг хүртэл тавьснаар секундэд 160 терабайтын багтаамжтай мэдээллийг дамжуулах боломжтой болох аж.

Кабель тавих ажил энэ оны 8 дугаар сард эхэлж, нэг жилийн дараа дуусах бөгөөд уг ажилд туслан гүйцэтгэгчээр Испанийн харилцаа холбооны "Telefonica" компани оролцохоор болжээ.

Дашрамд дурдахад, Испани бол 1 тэрбум орчим интернэт хэрэглэгчтэй Ази болон Африк тивүүд рүү гарах интернэтийн гарц юм.

Америкийн хоёр аварга том компани анх удаагаа дэд бүтцийн нүсэр төслийг бусадтай хамтран хэрэгжүүлж байгаа хэрэг биш юм. Тухайлбал, Facebook компани Google-тэй хамтран агаарын бөмбөлөг, нисгэгчгүй аппарат ашиглан хүрч очиход хэцүү газруудад интернэтийн сүлжээ бий болгох туршилтыг хийж байна. Түүнээс гадна, Microsoft компани усан сангийн ёроолоор болон газар доогуур шилэн кабель тавих төслүүдэд нэлээд их хөрөнгө оруулж байжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.