05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Коптийн сүмийн хий үзэгдэл

Копти гэдэг нь Египт болон Этиопид дэлгэрсэн Христийн шашны нэгэн урсгал юм. Египетийн Каир хотын захад орших коптийн хоёр сүмийн дээвэр дээгүүр 1968 оны 4 дүгээр сараас нэгэн үл ойлгогдох гэрэлт үзэгдэл харагдах болсон нь шүтлэгтэн олон болон элдэв хий үзэгдэлд эргэдзэгчпийг хүртэл гайхалд оруулжээ. Үзсэн хүмүүсийн ярьснаар гэгээн Марийн сүмийн дээвэр дээрх гэрэлт үзэгдэл нь Мариа эхийн дүртэй байсан байна. Энэхүү үзэгдэл тэхайн өдөр бүрийн өглөө үүрийн бүрийгээр харагддаг нь энэхүү феноменийн гайхамшгийг сонирхсон, шүтэн биширсэн мянга мянган хүний урсгалыг гурван жилийн турш тийш нь татсан ажээ. 1971 онд сүүлийн удаа үзэгдээд энэхүү үзэгдэл дахин харагдаагүй байна.
Харин 1986 оноос мөн каирын захад орших гэгээн Демианы сүмийн оройгоор дээрх үзэгдэл дахин биежин харагдах болжээ. Үзсэн хүмүүсийн ярьснаар, энэхүү хий үзэгдлийг ямар нэгэн арцын үнэр дагалдаж байсан ба дээрх үзэгдэл гарч ирэхэд тэр сүмийн дээвэр тэр чигтээ ихэд гэрэлтэн харагддаг байж.   Энэ гайхамшигт хий үзэгдлийг үзэх харах гэсэн хүмүүсийн тоо асар ихээр нэмэгдсэн тул сүмийн гаднах хүмүүсийг журам сахиулахын тулд Каир хотын цагдаагийн газар ихэд ажиллах хэрэгтэй болсон байна. Каирын сонины сэтгүүлч Моусад Задик дээрх үзэгдлийг хүмүүс үзэж буй бүх хугацааны турш ажиглан, сурвалжлага хийж, хэвлэлд нийтэлж байлаа. Тэрээр бичихдээ "Нэгэн удаа дээрх үзэгдэл тэр сүмийн дээр бүтэн 20 миннутын турш гэрэлтэн хөвж сүсэгтэн олныг гайхал бишрэлд оруулж байсан билээ" хэмээжээ. Эрдэмтэн мэргэд энэхүү үзэгдлийг ямар нэгэн заль мэх, нийтийн галлюционац /хүчтэй итгэл бишрэлийн улмаас хий юм үзэх/, энгийн нүдний харааны феномен, эсвэл сүмийн дээврийн цахилгаан орон зайн улмаас үүссэн хэмээцгээн олон дахин нарийвчилан судалсан боловч хэн нь ч хий үзэгдлийн учрыг тайлж чадаагүй ажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.