05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Ираны онгоц осолдож 168 хүн амь эрсджээ.

Иранд 168 хүн тээвэрлэж явсан онгоц осолдож зорчигчид амиа алдсан хэрэг лхагва гаригт гарсан байна. Онгоц Ираны баруун хойт хэсэгт унаж, тарж бутарчээ. Ираны мэдээллийн эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар зорчигчид бүгд амиа алдсан байна.
Онгоц осолдсон хэсэгт том хэмжээний хонхор бий болсон ба онгоц олон жижиг хэсгүүд болсон байгааг твгээр нэвтрүүлжээ. Каспийн тэнгисийн зорчигч тээврийн компаны онгоц Тэхранаас Ереванруу нисэж байсан юм байна. Онгоц Техранаас хөөрөөд 16 минутын дараа 11.30 аm -д осолдсон тухай Техраны Imam Khomeini олон улсын нисэх онгоцны буудлаас мэдээлэлжээ.


Онгоцонд 153 зорчигч, 15 онгоцны багийнхан байсан төдийгүй бүгд амь үрэгдсэн болохыг Ираны иргэний нисэх хүчний байгууллагын төлөөлөгч Реза Жафарзадех твгээр албан ёсоор зарласан байна.
Зорчигчидын ихэнх нь Армян хүмүүс байсан бөгөөд зорчигчидын дунд Ираны үндэсний жудогийн багийн 8 гишүүн, 2 дасгалжуулагч, 1 төлөөлөгч хамт явж байсан байна.

Каспийн тэнгисийн зорчигч тээврийн компани нь 1993 онд Орос-Иранын хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байжээ. Иранд онгоцны осол их гардаг нь элэгдэж хуучирсан онгоцнууддаа бараг шинэчлэлт хийдэггүйтэй холбоотой гэнэ.

Техран энэ осолд АНУ-г буруутай хэмээн үзэж байна. Ираны талаас нөөц сэлбэгнүүдийг АНУ -с авах зөвшөөрлийг олгохгүй байснаас энэ осол гарсан гэж үзжээ. Гэвч тэд Орсод үйлдвэрлэсэн онгоцны хэрэгслүүдийг хэрэглэж байсан ч тэдгээр нь АНУ-тай харьцуулбал чанар муу байсан байна.

2006 оны 2 сард Орсод үйлдвэрлэсэн TU-154 хэмээх онгоц Тэхранд газардаж байхдаа осолдож , 148 хүн зорчиж явсанаас 48 хүн амь эрсдэж байжээ. Мөн 2002 онд Ираны баруун хэсэгт мөн онгоц осолдож, 199 зорчигч амь эрсдсэж байсан байна.

http://news.yahoo.com/s/ap/20090715/ap_on_re_mi_ea/ml_iran_plane


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.