05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Филлипины усан онгоц живсэнээс 5 хүн амиа алдаж, 900 хүн аврагдсан байна.

1000 хүн тээвэрлэж явсан Филлипины усан онгоц ням гаригын өглөө нутгийн зүүн хэсэгт живсэнээс 5 хүн амиа алдаж, 60 гаруй хүн ор сураггүй алга болсон байна.
Алга болсон 60 гаруй хүнийг усан доогуур хайж байгаа аж. Тэднийг хамгаалалтын хантаазтайгаа живсэн, эсвэл урсгалд туугдсан байж магадгүй гэж таамаглаж байгаа гэнэ.
Усан цэргийн хүчин, нисдэг тэргийн хамт далайг самнаж хайж байгаа тухай Аюулгүй байдлыг нарийн бичгийн дарга Гилбэрт Тэодоро хэлсэн байна.
Онгоцноос хүмүүс аврагдахаар үймэж байх зуур 2 залуу, 1 хүүхэд живсэн бөгөөд дараахан нь 2 зорцигчийн цогцосыг загасчид гаргаж иржээ.

7,268 тон даацтай усан онгоц хазайх үед зарим зорчигчид гэнэтийн цочирдолд орсноор усруу үсэрсэн байж болзошгүй гэнэ.

Онгоцонд зорчиж явсан Рогэр Кинкирон хэмээх иргэн шөнө дунд онгоц хазайгаад байгааг мэдэрсэний үндсэндээр онгоцны даргад хэлсэн боловч бүх зүйл хэвийн гэсэн хариултыг авсан байна. Гэтэл 2 цагийн дараа түүнийг унтаж байхад кабинд нь чийхрах дуунууд гарч эхэлсэн байна. Удалгүй онгоц илт хазайж эхлэх үед хүмүүс сандралдаж эхэлжээ.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ саланд суусан хүмүүсрүү шийдэж байсан боловч өөрөө үсэрч чадаагүй талаар өөр нэгэн  зорчигч болох Рэймарк Бэлгира хэлжээ.

“ Би харанхуйд усруу үсэрч чадахгүй байсан тул цаг гаруй гэгээ орохыг хүлээсэн” хэмээн хэлсэн байна.
Онгоц бямба гаригт Santos хотоос гараад ням гаригын орой Iloilo хотод ирэх хувиартай байжээ.

Ямар нэг террорист үйл ажиллагаа явагдаагүй болохыг албаны хүмүүс мэдээлэлсэн гэнэ. Алкайда 2004 онд Manila Baу –д далайн усан онгоцыг дэлбэлсэнээс 116 хүн нас барж байсан нь зүүнөмнөд азид болсон хамгийн аймшигт террорист үйл ажиллагаа болж байсан аж.
Филлипинд болдог осол аваарууд ихэнхдээ далайн шуурга, цаг агаар муу байснаас болдог хэдий ч энэ удаа цаг агаарын байдал хэвийн байсан аж. Өнгөрсөн жил гэхэд Филлипинд хар салхины улмаас усан онгоц бүтэн эргэж, 800 хүн нас барж байжээ.

http://news.yahoo.com/s/ap/20090906/ap_on_re_as/as_philippines_ferry


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.