05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Москва хотыг энэ жил цасгүй өвөлжүүлнэ гэдгээ хотын дарга амлажээ

Москвагийн хотын дарга энэ жил хотыг цасгүй өвөлжүүлнэ гэдгээ амлажээ. Хэдэн сая долларын хөрөнгөөр хотын даргын оффис Орoсын агаарын хүчийг дайчилж үүлэнд химийн буданг цацсанаар цасыг хотын гадна унагаах гэнэ. Энэ ажил хэрэгжих аваас их хэмжээний цасаар хучигддаг Москва хотын амьдралд ихээхэн хэмжээний тус хүргэх юм. 11 сараас 3 сар хүртэл Москва хот цасаар хучигдаж, зам бөглөрч, хүмүүсийн амьдралд тээр учруулдаг.

Энэ санаа хотын дарга Yury Luzhkov –с гарсан байна. Тэрээр 2002 онд Об голын урсгалыг өөрчилөн Сибир лүү урсгаж төв азийн хөрш улсуудаа усжуулах төлөвлөгөө, санааг гаргасан ч шинжээчид үүнийг биелэх боломжгүй хэмээн үзсэнээр түүний санаа хэрэгжиж чадаагүй юм байна. Үнэндээ Москвад цаг агаарыг хянаж байгаа нь анхны удаа биш юм байна. Тухайн хотын үндсэн 2 баярууд болох 5 сард болдог Ялалтын баяр, 9 сард болдог Хотын баяруудаар бороо оруулахгүй байх арга хэмжээг агаарын хүчнүүдээр хийлгэдэг байна. Москва хот жилдээ $40 тэрбумыг хотын үйл ажиллагаанд төсөвлөдөг нь Нью Иоркынхоос их юм гэнэ. Тийм ч учраас тэд $2-3 саяыг төвөггүйхэн гаргаж чадах юм. Харин энэ ажил нь Москвагийн агаарын хүчнийхэнд нилээд том сорилт болж магадгүй юм.

“ Та бүхэн Хотын баяр, Ялалтын баяруудаар хот ямар цаг агаартай байдгийг мэдэж байгаа биз. Тэгвэл энэ удаа яг л түүнтэй адил цасыг хянах болно. Хотын гадна цасыг унагах нь хотын гаднах тариачид, ногоочидод тустай. Газар илүү их чийгийг авах болно” хэмээн Luzhkov хэлсэн байна.

Агаарын хүч цементийн нунтаг, хуурай мөсийг ашиглаж, 11 сарын 15 –с 3 сарын 15 хүртэл их хэмжээний цасыг хотод унагахгүй байх үүрэг даалгавар авчээ. Тооцоолсон зардал нь $6 сая хүрч магадгүй байгаа ч хотын цасыг цэвэрлэхэд гаргадаг зардлаас 2 дахин бага байгаа юм.

Өвөл ирэхэд хэдхэн долоо хоног үлдсэн тул анхны цасыг унагахгүйн тулд цаг агаарчид шуурхай ажиллаж эхэлжээ.

http://news.yahoo.com/s/time/20091017/wl_time/08599193082200

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.