04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Америк дахь өсвөр наснынханы ажлын байран дахь эрсдэл

Ихэнх өсвөр настнуудын хэлж буйгаар тэд аз туршсан багаж хэрэгсэлийг ажиллуулж, харанхуй болсны дараа ганцаараа ажиллаж үүнээс болж дээрэмчид болон аллагын золиос болох боломжтой байдаг гэжээ. Хамгийн анхны улсын нэгдсэн судалгаагаар өсвөр наснынханыг ажлын байран дахь аюулын талаар судалгаанд хамруулахад маш их хууль зөрчилтийг илрүүлсэн ба үүнд маш ихээр аз туршсан ажлуудыг гүйцэтгэх болон хэт орой болтол ажиллаж сургууль дээрээ оройтох гэх мэт багтсан байна.

Ихэнх өсвөр настнуудын хэлж буйгаар тэд аз туршсан багаж хэрэгсэлийг ажиллуулж, харанхуй болсны дараа ганцаараа ажиллаж үүнээс болж дээрэмчид болон аллагын золиос болох боломжтой байдаг гэжээ.

“Өсвөр наснынханы хийж гүйцэтгэж буй ажлууд нь тэднийг хууль бус эсвэл аюултай байдалруу түлхдэг” гэж North Carolina-н их сургуулийн Injury Prevention Research Center –г санаачлагч Carol Runyan хэлсэн байна.Тэрээр мөн хэлэхдээ хуулийн биелэлт сайжирч байгаа ч жинхэнэ дарамт үзүүлэгчид нь хөлслөж ажиллуулж буй эзэд нь гэжээ.

Өсвөр насны хүүхдүүдийн эцэг эх нь тэднийг зуны ажлын маягтаа бөглөх гэж байхад нь тэдэнтэй аюулгүй байдлынх нь талаар заавал ярилцаж байх ёстой учир нь жил бүр Америкийн мянга мянган өсвөр наснынхан ажил дээрээ гэмтэж тэднээс 70 хувь нь нас бардаг гэсэн албан ёсны улсын статик баримт байдаг хэмээн Runyan хэлсэн байна.

Утасны судалгаагаар:

16 с доош насны хүүхдүүдийн 37 хувь нь оройны 7 цагаас хойш сургууль дээрээ ажилладаг гэжээ

Мөн 16 с доош насны хүүхдүүдийн 16 хувь нь оройны 9,30 мунут хүртэл сургууль дээрээ ажилладаг болох нь тогтоогдсон байна.

Харин өсвөр наснынханы 47 хувь нь супермаркетуудад болон ресторанд хуульд заасан 18 наснаас доош хүүхэд хийж болохгүй ажил болох зуурмаг холигч болон хурц иртэй зүйлсийг ажиллуулдаг байна.

Өсвөр наснынханы гуравны нэг нь ямарч ажлын аюулгүй байдал хангасан сургалтанд хамрагдаагүй гэжээ.

9 хувь нь харанхуйд ганцаараа ажилладаг гэсэн байна.

2003 оны утасны судалгаагаар 866 өсвөр насны хүүхдүүд жижиглэн худалдааны дэлгүүрүүд, ресторан болон супермаркетуудад ажилладаг гэсэн баримт дээр үндэслэн Хүүхдийн Эрүүл Мэндийг хамгаалах нийгэмлэгээс гаргаж ирсэн байна.

Бас үүнтэй адил судалгаагаар North Carolina –н өсвөр насныхан барилга дээр ажиллаж байсаныг тогтоосон байна.

Энэ судалгаанд англиар яридаггүй гэр бүлийг оролцуулаагүй бөгөөд өсвөр наснынханы 85 хувь нь цагаан арьстан байсан байна. Судалгаанууд цаашдаа цагаачлагчидын хүүхдүүдийн дунд судалгаа явуулах төлөвлөгөөтэй байгаа гэж Runyan хэлжээ.

Энэхүү үр дүн бол тийм ч гайхмаар биш юм. Нэг жишээ татахад: Toronto-н оршин суугч Rob Ellis н 18 настай хүү нь ажлынхаа 2- дахь өдөр нарийн боовны зуурмаг зуурагчид орооцолдож нас барсан байна.

“Тэр бол миний ганц хөдөлгөгч хүч байсан юм ” гэж Ellis хэлсэн байна.Энэ 1999 оны золгүй явдал нь аюулгүй төхөөрөмж дээр тэднийг сургах болон зааж өгөхийг сануулж буй явдал юм гэж Ellis хэлжээ.

Судалгаанд оролцсон өсвөр наснынханы хэлж буйгаар хичээлийн жилийн үер 7 хоногт 16,2 цаг ажилладагаасаа болж маш ихээр сульдаж ядардаг гэж Runyan хэлжээ.

Чикаго-н оршин суугч Amanda Hebeler өсвөр наснаасаа эхлэн 20 нас хүртлээ маш их ажил хийж байсан гээд үүнд нь гар утас зарах, ширээнүүдийг цэвэрлэх гэх мэтийг хийдэг байсан гэжээ.

Тэрээр 7 хоногт 20-25 цаг, заримдаа бүр оройны 10,30 хүртэл ажиллаж “Би сургууль дээрээ үнэхээр их ядардаг байсан” гэж тэрээр хэлжээ.



9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.