03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

АСРАМЖИЙН ТӨВД БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ БАЙГААГ ОНЦЛОВ

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэл дэх гадаад, дотоодын байгууллага, хувь иргэний санхүүжилттэй 17 асрамж халамжийн төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа нар оролцов.

Уулзалтаар асрамж халамжийн үйл ажиллагаа явуулж буй төвүүд цаашид шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлаа нийслэлийн Засаг даргад танилцуулсан юм. Төвийн дэргэд хүүхдийн зуслантай болох, түрээсээр ажиллаж буй байрны асуудлыг шийдвэрлэх, санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалж, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгааг ярилаа. Мөн насанд хүрээд гарч буй хүүхдүүдийн цаашдын амьдрах боломжийг дээшлүүлэх шаардлагатай байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга “Монголын хөгжлийн ирээдүй болох хүүхдүүдийн төлөө олон сайхан ажил хийж буй та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Та бүхнийг үндсэн чиг үүргийн хүрээнд дэмжин ажиллах болно. Дээрх асуудлуудыг аль болох боломжтой талаас нь шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана” гэлээ.

Б.Заяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.