05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Бид хэр их уйлдаг вэ?

Хэрэв цөөн тооны азтанууд нь оргилуун дарсанд орох боломжтой бол нулимсан далайг хүн бүр гаталдаг учиртай.Томчууд ихэвчлэн орой үдшийн цагаар,ажлынхаа дараа өдөр нь өөрийнхөө бодлыг хамгаалж чадаагүйдээ цухалдаж уйлдаг.

Хэрэв цөөн тооны азтанууд нь оргилуун дарсанд орох боломжтой бол нулимсан далайг хүн бүр гаталдаг учиртай.Томчууд ихэвчлэн орой үдшийн цагаар,ажлынхаа дараа өдөр нь өөрийнхөө бодлыг хамгаалж чадаагүйдээ цухалдаж уйлдаг.

Статистикаас харахад хүн бүр амьдралынхаа туршид 70 литр нулимас унагаадаг ажээ.Энэ хэмжээний давстай усаар бүтэн банныг дүүргэж болно. Урсах нулимасны тоо хязгааргүй бөгөөд харилцан адилгүй. Нэг хэсэг нь өөрийн аахар шаахар зовлонг шиврээ бороогоор усалдаг бол,нөгөө хэсэг нь өөр зовлон шаналалыг бөөн аадар бороогоортайлдаг.

Бүсгүйчүүд хүүхнүүд уйлахаараа ойролцоогоор тавин дусал нулимс асгаруулдаг.Энэ гэнэтийн бороо нь ойролцоогоор нэгээс таван минутын турш үргэлжилдэг байна.

Дэлхийн өөр өөр уртраг өргөрөгт хүмүүс мөн харилцан адилгүй уйлдаг ажээ.Европ бүсгүйчүүдийн нүд үргэлж нойтон байдаг гэнэ.Тэд дунджаар сард 3 удаа мэгшээд авдаг байна.

Европ эрчүүд сэтгэлийн хөдлөл арай багатай.Тэд уйланхай хүүхнүүдийгээ бодвол 2 дахин бага нулимс унагадаг.Тэгсэн ч гэсэн хятадуудын хувьд европчууд тэр чигээрээ уйланхай санагдана.

Хятадын аль ч хороололд эмэгтэйчүүд нь сард нэг л удаа уйлдаг бол харин эрчүүд нь жилд ердөө 3-4 удаа нулимс туслуулдаг гэнэ шүү.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.