05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Гэр бүл салалт залуу хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

Мичиганы улсын их сургуулийн хэвлэлийн бага хурал дээр Социологийн танхимын доцент Хуэй Лю “Americans’ Changing Lives” үндэсний хэмжээний урт хугацааны судалгааныхаа тайланг тавьсан байна. Тэрэр судалгааныхаа туршид 1282 хүний эрүүл мэндийн байдлын талаар судалсан аж. 15 жилийн турш явуулсан энэ судалгаанд ялангуяа түүний сонирхлыг оролцогчдын гэр бүлийн байдал болон эрүүл мэндийн харилцан уялдаа татсан байна. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд бөт бөх гэр бүлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс салсан хүмүүсээс эрүүл мэндийн хувьд хамаагүй сайн болохыг тогтоосон байна.

Түүнчлэн салж буй гэр бүлийн нас залуу байх тусмаа эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг болохыг нотолжээ. Жишээлбэл, 35-41 насандаа гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн эрүүл мэндийн байдалд 44-50 настайдаа салсан хүмүүсийнхээс илүүтэй асуудал үүсдэг аж. Үүнтэй адил төстэй хамаарал бусад насны ангилалд ч ажиглагдсан байна. Харин судалгааны туршид гэр бүлтэй болон ганц бие байсан хүмүүсийн эрүүл мэндийн түвшинд бараг ялгаа гараагүй бөгөөд энэ нь нэг үгээр хэлбэл хүмүүсийн бие болон сэтгэл санаа тавгүйтэлд гэрлэлт биш харин салалт нөлөөлдөг гэсэн үг юм байна.

“Тиймээс гэр бүл салсан нас залуу хүмүүст нийгмийн болон ар гэрийн зүгээс маш их дэмжлэг хэрэгтэй” хэмээн Лю илтгэлээ төгсгөсөн байна. Түүний судалгааны ажлын тайлан “Social Science & Medicine” эрдэм шинжилгээний сэтгүүлд гарчээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.