03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Интернэтээс бие биенээ “олсон” гэр бүл хамгийн бат бөх

“Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарт час халуунаараа байгаа шинэхэн судалгааны талаарх мэдээлэлтэй сонирхолтой нийтлэл гарсан байна. Судалгааны үр дүнд хэрэв эхнэр эсвэл нөхөр болох хүнээ интернэтээр танилцаж, олсон бол харилцаа болон гэрлэлт бат бөх, аз жаргалтай байхыг нотолсон аж.

Энэхүү судалгааг санал асуулгийн үр дүнд баталжээ. Эрдэмтэд нийт 19 мянга гаруй анкетад дүн шинжилгээ хийж, боловсруулсан аж. Ингэхэд хоёр америк хүн тутмын нэг нь ирээдүйн эхнэр эсвэл нөхрөө танилцах сайтын тусламжтайгаар олсон гэсэн сонирхолтой тоо баримт гарчээ. Хариуг боловсруулах явцад интернэтээр учирсан хосууд ховор тохиолдолд салж байсан бөгөөд ерөнхийд нь авч үзвэл аз жаргалын түвшин нь жирийн байдлаар танилцсан хосуудаас өндөр болох нь батлагдсан байна.
Сэтгэл зүйчид ч энэ тал дээр өөрсдийн гэсэн дүгнэлтийг гаргасан аж. Тэдний үзэж буйгаар интернэтээр танилцсан хүмүүс бие биенээ илүү сайн таньж мэдэх боломжтой байдаг нь жирийн нөхцөлд танилцсан бусад хосуудаас ялгардаг юм байна. Үүнд танилцах сайтуудын ач тус ч бий аж. Учир нь зарим сайтууд бүртгүүлэгчдийг өөрсдийнхөө талаар маш нарийвчилсан мэдээллийг оруулж байхыг хүсдэг байна. Энэ нь ирээдүйн эхнэр болон нөхөр болох хүндээ өөрийнхөө талаар илүү сайн ойлгож, бүрэн төсөөлөх боломжийг олгодог юм байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.