04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Хайртдаа Валентинаар юу авж егех вэ?

Доорх бэлгүүд чамайг түүнтэй хайрын хэлээр ярихад чинь туслах болно.

“Hot” Түүний дуртай цэцгийн баглааг жишээ нь улаан сарнай цэцгийн баглааг түүний ажил дээр хүргүүлэх, ингэсэнээр түүнтэй хамт ажилладаг хүмүүс түүнд атаархах болно.

Эмэгтэй хүн ямар нэг романтик бэлгийг хэн нэгнээс авахдаа хүмүүс түүнийг хараасай хэмээн хүсдэг.Түүний ажил руу цэцэг илгээх нь үнэхээр гайхалтай гэнэтийн бэлэг болохоос гадна таныг гэртээ ирэхэд таныг ч бас гайхалтай үдэш хүлээж байх болно.

Залуусаа, Валентины баяраар хайртдаа төгс бэлэг хайж байна уу?

Надад “халуухан/hot” бас “онцгүй/not” гэсэн 2 терлийн бэлэгний санаа байна энэ нь та валентины өдрийг түүнтэйгээ хэзээч мартагдашгүй өнгөрөөх эсвэл түүнийгээ гомдоох эсэхийг шийдэх болно.

Romance гэдэг бол огтхон ч бохир заваан үг байх албагүй. Надад итгээрэй, та энэ л замаар түүнийхээ сэтгэл зүрхийг татаж.....бас танд хамгийн гайхалтай үдшийг хүсье! Энэ бүхэнд таны өчүүхэн чармайлт л хэрэгтэй.

Доорх бэлгүүд чамайг түүнтэй хайрын хэлээр ярихад чинь туслах болно.

“Hot” Түүний дуртай цэцгийн баглааг жишээ нь улаан сарнай цэцгийн баглааг түүний ажил дээр хүргүүлэх ингэсэнээр түүнтэй хамт ажилладаг хүмүүс түүнд атаархах болно.

Эмэгтэй хүн ямар нэг романтик бэлгийг хэн нэгнээс авахдаа хүмүүс түүнийг хараасай хэмээн хүсдэг.Түүний ажил руу цэцэг илгээх нь үнэхээр гайхалтай гэнэтийн бэлэг болохоос гадна таныг гэртээ ирэхэд таныг ч бас гайхалтай үдэш хүлээж байх болно.

“Not” Шар сарнайн баглаа

Энэ бол зөвхөн найздаа л өгдөг бэлэг бөгөөд бас эмнэлэгт хэвтэж буй эмээдээ болон сайн найзын чинь эхнэр төрсөн тохиолдолд өгч болох бэлэг юм. Шар өнгө ямар ч хүслийг илэрхийлдэггүй.

“Hot” Түүний төсөөлөө ч үгүй үнэхээр тааламжтай сайхан ванн-г түүндээ бэлдэж өгөөрэй.

Энэхүү ванн-г бэлдэхэд танд юуны өмнө лаанууд,зөөлөн алчуурууд,лавендерйн тос болон зөөлөн хөгжим хэрэгтэй. Таныг оройн хоол бэлдэж байх зуур түүнд цагаа үнэхээр тааламжтай өнгөрөөх бүхий л нөхцлийг нь бүрдүүлсэн лавендерийн тостой халуун ванныг бэлдэхдээ түүнд бас дарс эсвэл шанфанск тавихаа мартуузай мэдээж хүйтнийг шүү!

“Not” Тоглоом эсвэл кино

Уг бэлэг нь далд утга санааг илэрхийлдэг. Мэдээж түүнд зориулагдаагүй харин та түүнээс ямар нэг юмыг хүсэж байгааг. Зарим тохиолдолд дотуур хувцас бэлэглэх нь зөвхөн ямар нэг дарамтыг үүсгэж байдаг. Тоглоом эсвэл киног та 2 цугтаа байхдаа сонгосон нь дээр.

“Hot” Эхнээс нь дуустал өөрийн гараараа хоол хийж өгөх. Эсвэл зөвхөн 2 биендээ зориулж мэргэжлийн тогоочоор онцгой сайхан хоол хийлгүүлж идээрэй.

“Not” Хоолны ном

Энэхүү бэлэг нь ердөө 2 хон зүйлийг илтгэнэ.

1-т Түүнд -Чи бол муу тогооч

2-т Чамаас сайн хоол хийдгийг нь хайж байна. Аль ч тохиолдолд та алдах болно!

“Hot” Өөрийн гараар бичсэн хайрын шүлэг эсвэл зурвас бичиж өгвөл тэр үнэхээр баярлана шүү. Чи Шекспьер биш ч гэсэн чиний хайрын шүлэг түүнд чинь ганцхан бас юутай ч зүйрлүүлэлшгүй байх болно.

“Not” Бэлгэнийхээ гадуур цаасан дээр зурвас бичих

Энэхүү ямар ч мэндчилгээгүй бэлэг чинь сайхан бүгдийг чинь хормын төдийд л үгүй хийх болно.Тэгээд ч эмэгтэйчүүд үүнийг чинь ойлгохгүй. Ямар ч мэндчилгээний картгүй бэлэг нь хүйтэн хөндий санагдуулдаг. Чин сэтгэлээсээ л егч буй бол юу гэж бичсэн нь хамаагүй шүү дээ!

Өөр олон Валентины бэлэгний санаануудыг эндээс үзнэ үү.  


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.