04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Хоёр өнгөт аарцтай бялуу

Хийхэд хялбар, идэхэд жин нэмнэ гэж айлтгүй, жимстэй аарцтай бялууны жорыг танд хүргэж байна. Харахад ч, идэхэд ч үнэхээр урамтай юм аа.

Кексд:
Жигнэмэг – 200 грамм /Юбилейное шиг/
Масло – 100 грамм
Шанзанд:
Аарц – 400 грамм
Цөцгий – 400 грамм
Элсэн чихэр – 150 грамм
Желатин – 20 грамм
Нэрс, үхрийн нүд – 200 грамм

-Жигнэмэгээ жижиглэж хугалаад холигчид хийн бутална
- Дээр нь тасалгааны хэмд хайлуулсан маслогоо хийж сайтар хутгана.
- Бялууны хэлбэрт оруулна. Дээрх хэмжээгээр хийхэд 22 см орчим диаметртэй болно. Хэлбэр гаргагчийн ёроолд наалддаггүй пергамент цаас дэвсэнэ.
- Түүндээ маслогаар багсарсан жигнэмэгээ хийгээд гараараа сайн нягтруулж өгнө.
- Хөргөгчинд хийгээд, энэ хооронд шанзаа бэлдэнэ.
- Желатинаа 150 мл усанд хийгээд 10 минут байлгана.
- Дараа нь зөөлөн гал дээр тавиад 40-50 хэм хүртэл нь халаана.
- Энэ хугацаанд байнга хутгах бөгөөд желатин нь бүрэн ууссаны дараа аваад хөргөнө
- Жимсээ холигчид хийж бутлаад шүүлтүүрээр шүүж хальсыг нь ялгана. Ингэхдээ нэрсний хувьд боломжийн харин үхрийн нүдээ шүүхдээ бага зэрэг ус ашиглаж болно.
- Аарц, цөцгий, элсэн чихрээ цугт нь хийж хутгана.
- Аарцан зуурмагныхаа гуравны нэгийг өөр саванд хийж дээр нь жимсний “зутан”, - - Хөрсөн желатиныг хоёр хэсэгт хуваана
- Жимстэй аарцны бэлдэц дээрээ желатиныхаа талыг хийгээд мөн хутгана.
- Мөн цэвэр аарцан бэлдэц дээрээ желатиныхаа үлдсэн хэсгийг хийж хутгана.
- Хөргөгнөөс кексээ гаргаад яг голд нь таван хоолны халбага цагаан аарцнаасаа хийж өгнө.
- Бялуун дээрээ дусаасан аарцан бэлдэцийнхээ дээр жимсэн бэлдэцнээсээ дахин таван хоолны халбагийг тавьж өгнө
- Энэ маягаар дуустал нь ээлжилж хийнэ. Хоёр өнгийн аарц шингэвтэр тул доош суусаар бялууны дээд талыг бүрэн бүрхэнэ.
- Дээд талыг нь гоёмсог харагдуулахын тулд шүдний чигчлүүрээр төв хэсгээс нь зах хүртэл зураас татаж өгнө. Ингээд хөргөгчиндөө 4-5 цаг царцтал нь байлгана.
- Эцэст нь бялуугаа гэмтээхгүйн тулд хүрээлсэн цаасыг нь эвтэйхэн халаах замаар салгаж авна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.