05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

ХҮҮХДИЙН БУРУУ ХООЛЛОЛТООС УЛБААТАЙ ӨВЧЛӨЛТИЙН ТАЛААР..

Орчин үеийн хүүхдүүд ясны сийрэгжилт, хортой, хоргүй  хавдар, зүрх судасны дутагдал,  тасалдал, элэг бөөрний архаг  болоод хурц дутагдал, тархины цусан хангамжийн дутагдал, цус харвалт  зэрэг  өндөр настануудын  өвчнөөр  их  өвчлөх  боллоо.  Буруу хоол, тансаг хэрэглээнээсээ улбаатай  дахин дахин өвдөөд байгаа боломжтой айлын,  элбэг  хэрэглээтэй ундаа жүүсээр унд хийж, өндөг хиам, бэлэн бүтээгдэхүүнээр  хооллодог хүүхдүүдийн эрүүл  мэнд ямар ихээр дордсон байдаг гээч.  

Хүүхэд гэдэг бол бидний ирээдүй тиймээс ч бид хүүхдүүдээ багаас нь зөв хооллож сургавал цаашдаа эрүүл энх, өвдөж зовоох нь бага байх нь мэдээж тиймээс энэхүү бяцхан зөвөлгөөнд анхаарлаа хандуулаарай.

ХҮҮХДИЙН  БУРУУ ХООЛЛОЛТООС  УЛБААТАЙ  ӨВЧЛӨЛТИЙН ТАЛААР..

Хүүхдийг өвчтэй  байхад гэлтгүй эрүүл үед нь ч идэж ууж байгаа зүйлд нь хяналт тавих хэрэгтэй.   
Сүүлийн үед хүмүүс өөрсдийгөө болоод хүүхдээ хордуулж  аажимдаа өвчин үүсгэдэг хөнөөлтэй хүнс / үйлдвэрийн боловсруулсан бүтээгдэхүүн/ ихээр хэрэглэдэг  болчихсон.  Энэ нь хүүхэд, залуучууд, идэр насныхан хөгшчүүдийн өвчнөөр өвчлөх  болсоноор  батлагдаж  байна.  
Орчин үеийн хүүхдүүд ясны сийрэгжилт, хортой, хоргүй  хавдар, зүрх судасны дутагдал,  тасалдал, элэг бөөрний архаг  болоод хурц дутагдал, тархины цусан хангамжийн дутагдал, цус харвалт  зэрэг  өндөр настануудын  өвчнөөр  их  өвчлөх  боллоо.  Буруу хоол, тансаг хэрэглээнээсээ улбаатай  дахин дахин өвдөөд байгаа боломжтой айлын,  элбэг  хэрэглээтэй ундаа жүүсээр унд хийж, өндөг хиам, бэлэн бүтээгдэхүүнээр  хооллодог хүүхдүүдийн эрүүл  мэнд ямар ихээр дордсон байдаг гээч.  
Ундаа битгий уулгаач ээ?  Жүүс чинь амин дэм биш шүү дээ.. Түүнийг  байнга  хэрэглэдэг  хүүхдүүдийн яс  нь сийрэгжээд, элэг бөөрний  архаг өвчин, давсаг бөөрний чулуутай  болчихдог юм” Сүү тараг, цагаан идээгээ ахиу  хэрэглэх нь зүйтэй . 

ӨВЧТЭЙ ХҮҮХДЭД ЯМАР ХООЛ ӨГВӨЛ ДЭЭР ВЭ?

Хүүхдийг  өвчтэй  үед шингэхэд  хялбар хөнгөн хоол өгөөрэй. Тараг, сүү, аарц, шингэн бантан, ногооны шөл, зутан, будаатай  эсвэл ногооны хольмогтой бууз бас  ногоог жигнээд өгч  болно.   
Мантууг олон янзаар хийж   өгч  болно. Үзэмтэй, үзэмгүй. ногоотой, ногоогүй гээд хэдэн ч төрлийн  мантуу байж  болно.  
Уух зүйлийг  буцалсан ус, хярамаар орлуулна.

ХVVХЭД ЯАГААД ХООЛОНД ДУРГУЙ БОЛДОГ  ВЭ?

Хүүхэд  хоолноос татгалзах олон шалтгаан бий. Хүүхэд голдуу  биеийнхээ тавгүй  байдлыг  хоолноос  татгалзаж  илэрхийлдэг.  
• Хүүхдийн бие ямар нэг хэмжээгээр  тавгүйтэж, хямарсан үедээ л хоолонд    дургүй болдог. 
• Ходоод, гэдэсний шархлаатай үед хоолноос гарч  болно. 
• Ходооны хүчил, хоол боловсруулах  бодисуудын  саармагжилтаас      шалтгаантай хоол идэх  сонирхолгүй  байж   магадгүй. 
• Тэгээд ч  хүүхдийн   бие  хямарч,  ямар нэг цочиролд  өртөхөд томчууд  бидний  нэгэн адил мэдрэлийн  хямралд  ордог. Энэ үед дотор эрхтэн тэр дундаа  ходоод, нарийн бүдүүн гэдэс зэрэг хоол  боловсруулах  бүх л  эрхтэнүүдийн хэвийн  үйл ажиллагаа алдагддаг. Хоол  боловсруулах эрхтэнүүдийн үйл  ажиллагаа алдагдсаны  улмаас хоол  боловсруулж задалж  байдаг  ходоодны шүүс  болон  бусад  бодисуудын  ялгаруулалт  өөрчлөгдөхөд хүүхэд хооллох  сонирхолгүй  болдог.   
• Ямар нэг эрдэс  бодис, амин дэмийн дутагдалын үед    хүүхэд хоолноос гардаг тал бий. 
• Хүүхэд цус багадалттай бол, сульдаа өвчтэй  бол,    цэр  ихтэй  бол,  элэг цөсний   өвчтэй  бол, байнга  өвдөх хандлагатай  бол  хүүхэд хоолноос   татгалздаг. 
Иймд  таны хүүхэд хоол идэхгүй байвал хүүхдийн  эмчид үзүүлж  зөвлөгөө авахад  илүүдэхгүй.

http://www.wholesomebabyfood.com/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.