05 сарын 09, Пүрэв
°C
USD 3,381.47
USD 3,381.47
EUR 3,630.68
JPY 21.77
GBP 4,217.37
RUB 36.86
CNY 467.97
KRW 2.48

Хүүхдэдээ мөнгөө ухаалаг зарцуулахыг заагаарай

Нэгэн өдөр зохиолч маань хэрэгцээт зүйлээ аваад дэлгүүрээс гарч явтал 7 настай охин нь тоглоом авч өгөөч гэхэд Үгүй гэтэл -Та болохоор энд ирэхээрээ хүссэнээ авдаг шүү дээ гэжээ. Мэдээж хэрэг тэр ээжид нь зориулж авч буй шүдний оо, өөрийнх нь тоглоомон хүүхэлдэйнээс ялгаатай гэдгийг ойлгохгүй. Хүүхдэд халаасны нь мөнгийг зөв зохистой зарцуулахад нь сургах анхны алхам бол тэдэнд санхүүг нь төлөвлөх чадварыг заах хэрэгтэй. Энэ үед нь тэдэнд мөнгөө зөв царцуулах болон хадгалахад нь насанд хүрсэн хүний тусламж зайлшгүй хэрэгтэй болдог.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд сургуулийн хүүхдүүд болон коллежийн оюутанууд эцэг эх болон хамаатанууддаа санхүүгээ түшиглэн тэдэнд найддаг нь харагджээ.

Тиймээс Насанд хүрсэн Америкчуудаа сэрээрэй.
Цаана чинь улсын чинь ирээдүйн санхүүд аюул нүүрлээд байна. Хүүхдүүдийнхээ 7 хоногийн хэсэгчилсэн зарцуулалтыг сайтар хянаж, тэдэнд мөнгөө хадгалах дадлага олгох нь санхүүгаа зохицуулж сурахад нь маш хэрэгтэй юм.

Зөв зарцуулахад сургах- Хүүхдийнхээ алдааг хүлээн зөвшөөр

Хүүхдээ зөв зарцуулалтанд сургахад тодорхой хэмжээний хичээл оролдлого, алдаа гаргах нь ойлгомжтой.Хэрэв та хүүхэддээ хүссэн бүхнээ худалдан авахыг нь дэмжиж, хийсэн зүйлийнх нь төлөө үргэлж шагнадаг, хүүхдэдээ илүү зардал гаргах боломжийг гаргаж өгдөг бол мөнгөө төлөвлөн зөрцуулах хичээл үр дүнгүй байна гэсэн үг юм.

Ингээд эцэг эхчүүдийн 1 дэх хичээл нь “Мөнгийг нь өгөөд өөрөө дуугүй байх юм”

Нэгэн жишээ хэлье: Хэрвээ бяцхан Жэйне 7 хоногынхоо мөнгийг Покемоны карт аваад үрчихсэн байтал 3 хоногын дараа түүнд буддаг ном таалагдаад таниас мөнгө гуйх үед нь та мөнгө өгөх хэрэггүй. Харин ч үүндээр нь түшиглэн ирээдүйд түүнд мөнгөө зөв зохицуулах төлөвлөгөө хэрэгтэй гэдгийг нь та зааж өгөх хэрэгтэй.

Харамсалтай нь Жэйне энэ бүгдийг тийм ч чухал гэж хүлээж авахгүй бол 7 настайдаа буддаг номгүй байх нь 27 насандаа 10.000 доллар –н өрийг эргүүлэн төлөх чадваргүй байхаас илүүг хүлээн зөвшөөрч болохуйц зүйл юм.

Дэлгүүр хэсэж байхдаа хөгжилтэй харьцуулалт хий

Та хүүхэдтэйгээ дэлгүүрээр явж байхдаа харицуулалтын талаар ярьдаг уу?

Мэдээж та тэднийг яагаад үүнийг сонирхоно гэж гайхах байх . Ихэнх хүүхдүүд супермаркет-н лангуун дундуур явж, барааны нэр төрлийн дундаас хамгийн хямдхан ууттай будааг эрж олохдоо их дуртай байдаг.Өөрийнх нь авчирсан хямдхан болон үнэтэй будаа 2 н хоорондын зөрөөг тайлбарлаж өгөөрэй.

Зохиолчын маань 7 настай охин үргэлж л түүнийг дэлгүүрийнхээ гишүүний картаар бүх барааг хөнгөлөлттэй үнээр үйлчилүүлж буйг сонирхон ажигладаг байна. Энэхүү хөнгөлөлтийн картаар хамгийн доод үнээр үйлчлүүлж байсан нь ухаалаг зарцуулалтын хамгийн сайн үзүүлэх хичээл болж чадсан байна.

Сармагчин харж байна, сармагчин дуурайж байна

Гэр бүлийнхээ санхүүг бид бараг л хүүхдүүдтэйгээ хэлэлцэж шийддэггүй шүү дээ. Харин үр дүнд нь хүүхэд чинь гэр бүлд хэр их хэмжээний төсөв зарцуулагддагыг ухамсарладаггүй.

Нэгэн өдөр зохиолч маань хэрэгцээт хэрэгцээт зүйлээ аваад дэлгүүрээс гарч явтал 7 настай охин нь тоглоом авч өгөөч гэхэд Үгүй гэтэл -Та болохоор энд ирэхээрээ хүссэнээ авдаг шүү дээ гэжээ. Мэдээж хэрэг тэр ээжид нь зориулж авч буй шүдний оо, өөрийнх нь тоглоомон хүүхэлдэйнээс ялгаатай гэдгийг ойлгохгүй.

Тэдэнд бүгдийг нуршилгүйгээр төсвийнхөө просесс-г товчхон тайлбарлаж өгч байгаарай.Хэрэгцээт зүйлс болон илүү зардлын хоорондох ялгааг тайлбарлаж өгөөд илүү зардал нь хүмүүсийг сонголт хийх үед тохиолдогыг хэлээрэй.

“Бид чамд boogie board одоогоор авч өгч чадахгүй ч гэсэн хэрвээ бид дараагын долоо хоногт пицца идэхээр явахгүй бол чамд авч өгч чадна ” гэж тайлбарлаж доорх зүйлүүдийг мөрдүүлбэл хамгийн сайн хичээл болох болно.

Ухаалаг зарцуулалтын гол зорилго нь мөнгөө цуглуулах юм. Гэвч заримдаа таны хүүхдэд хүссэн зүйлээ авахад нь хүрэлцэхгүй мөнгөтэй үед яах вэ

Тэднийг баяр хөөрөөр дүүрэн байх үед нь хүлээ гэж ятгах нь хэцүү байдаг.”Ээж та биднийг кино театерт хүргэж өгөхгүй юмуу” “Тэгэхийн оронд гэртээ кино үзье, корн 4 минутын дотор болно ” гэх нь тэдэнд тэвчээртэй байх талаар заахад тохиромжгүй .

Насанд хүрсэн Америкчууд өөрсдөө тийм ч сайн үлгэр дуурайл болж чаддаггүй учир нь тэд хөгжилтэй орнуудын хүмүүстэй харицуулахад хувийн хадгаламж хамгийн багатайд тооцогддог .

Хэрвээ та хүүхэддээ том хүнтэй адил өөр дээрээ өр хуримтлуулдаггүй зуршлыг зааж өгөх гэж байвал тэдэнд баяр хөөрөө хойшлуулж сурах талаар зааж өгөх хэрэгтэй.

Түүнд 7 хоног бүр нэг хэмжээний мөнгийг хадгалах өөртөө тавьсан бодит зорилгыг нь дэмжиж өгөх хэрэгтэй.

“Хадгалах бол зуршил” гэж Kids money цахим хуудсыг үндэслэгч Дэвид Мак Курра хэлсэн. Мөн тэрээр хадгалах зуршилтай болсон хүүхэд мөнгөө гээдэггүй. Энэ нь 401к-д хөрөнгө оруулж буйтай адил юм. Хүсч буй зүйлээ худалдан авахгүйгээр хадгалж сурна гэдэг маш хэцүү.

Таны 401к хадгаламж бий болсноор та насны эцэст баяртайгаар чөлөөнд гарч чадна. Харин таны хүүхдийн хадгаламжийн зорилго нь онцгой тоглоом болох ном дугуй, компьютер юм.

Та хүүхэдтэйгээ түүний авах гэж буй зүйл нь ямар үнэтэй 7 хоногт хэдийг тогтмол хадгалснаар авч чадахыг нь тооцоход нь туслаарай. Таны хүүхэд чинь магадгүй урт хугацааны эсвэл богино хугацааны хадгаламж бий болгохоор зорьсон байж болно.

Үзүүлэнгийн материал хүүхдэд их зүйл танин мэдэхэд нь тусладаг. Өсвөр насны хүүхэддээ зориулж та түүний хүсч байгаа зүйлийн зургийг хайчилж шилэн бортгонд хийж байнга харагдах газар нь тавиарай. 7 хоног болгон хүүхэд чинь шилэн бортгондоо мөнгөө хийхдээ түүний мөнгө нүдэн дээр нь өсч түүний зорилго руу нь ойртож байгааг харах болно. Насанд хүрснийхээ дараа ч нэгдсэн хадгаламжийн дансандаа 7 хоногт хэдийг нэмж хийхээ тооцож хадгаладах зуршилтай болно.

Хэрвээ тэд том юм худалдан авахаар болвол та тэр юманд нь зориулж бас жаахан мөнгө хандивлах талаар бодож үзээрэй. Үүнийг хүүхдийнхээ 401к –д таны хүлээсэн эцэг эхийн үүрэг гэж бодох нь зүйтэй.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.