05 сарын 09, Пүрэв
°C
USD 3,381.47
USD 3,381.47
EUR 3,630.68
JPY 21.77
GBP 4,217.37
RUB 36.86
CNY 467.97
KRW 2.48

Хүүхэддээ халаасны мөнгө өг

Хүүхэддээ өгсөн халаасны мөнгөнийхөө хариуд хүүхдээрээ нэгэн хэвийн ажил хийлгэх, жишээлбэл унтлагынхаа өрөөг цэвэр байлгах хогоо үргэлж асгах зэргийг хийлгэхгүй байх нь зүйтэй гэдэгтэй мэргэжилтнүүд санал нийлдэг. Харин ингэхийнхээ оронд түүнийг өөрөөр нь халаасных нь мөнгийг олоход нь туслах хэрэгтэй.


Та өөрийнхөө хүүхэдтэйгээ печень чихрийн талаар хэрүүл хийж байхдаа тэд нарыг хэзээ нэгэн цагт хөгширч ажлын хариуцлага үүрнэ гэдгийг мэдээж төсөөлөхөд бэрх байдаг байх. Гэхдээ тэд нэг л өдөр насанд хүрнэ, мөн тэднийг ирээдүйд мөнгөө хэрхэн зөв зохицуулах бол гэж та бодож байсан уу?.

Шинжээчдийн хэлж байгаагаар хүүхдийг бүр 3 настай үеээс нь эхлэн санхүүгээ зөв төлөвлөх зуршилд сургах ёстой аж. Таны энэхүү хүчин чармайлт нь шинэ үеийнхийг санхүүгээ сайн зохицуулж сурахад сургана гэж 401 Кафе – гаас гаргасан өгүүлэлд бичсэн байна. Энэхүү өгүүлэлд хүүхдэд хир их халаасны мөнгө өгөх мөн түүнийгээ хэрхэн тооцох талаар бичсэн байна.

A үг буюу Allowance (халаасны мөнгө)

Ямар ч эцэг эх хүүхдээ шинэ тоглоом авна гэж уйлахад нь уурладаггүй гэж үү. Надад энэ тоглоом байхгүй надад энийг аваад өгөөч? Энэ асуулт таныг жолоо барьж байх үед бүр ч галзууруулах дөхнө. Гэвч ингэж аяглах нь муу. Арай гэж хүүхэд чинь үглэхээ больж байх үед гэнэт дэлгүүрийн хажуугаар өнгөрөх үед гараараа заан дахин орилж эхлэнэ, энэ үед та тэсэрч байгаа уураа хэрхэн зогсоох вэ?

Энэ үед мэргэжилтнүүдийн өгөх хариулт бол халаасны мөнгийг хүүхдэд тогтмол өгч тэдэнд чухал үед нь мөнгөө хэрхэн зохицуулах талаар хэлж өгөх ёстой гэжээ. Мөн Дэвид МакКурра өөрийн цахим хуудсандаа хүүхэд болон мөнгөний талаар “Тэдэнд хангалттай хэмжээний халаасны мөнгийг өгч байх ёстой. Энэ нь хүүхэд болон эцэг эхийн хоорондох харилцааны бухимдалыг арилгаж өгдөг. Учир нь энэ нь эргээд хүүхдийг өөрийг нь мөнгөө зөв зохицуулах хариуцлагатай болгодог.” гэжээ.

Хангалттай халаасны мөнгө гэж юу вэ? Мөн та үүнийг хэзээнээс өгч эхлэвэл зүйтэй вэ?

Шинжээчдийн үзэж буйгаар тэдэнд халаасны мөнгө өгч эхэлсэн цагаас буюу бүр 3 настайгаасаа л мөнгийг эд бараа хоол хүнсээр сольж, үйлчлүүлж байгааг ойлгодог бөгөөд удалгүй тэдэнд тоглоом хэрэгтэй болвол таны бяцхан хүүхэд чинь түрийвчийг чинь сэмхэн ухаж эсвэл банк руу явъя юм авъя гэж хэлж эхлэх болно.

/Гэвч та сандрах хэрэггүй. Жишээ нь хэрвээ бяцхан Жонни 10 нас хэдийн хүрсэн атлаа төсвийн талаар юу ч мэдэхгүй байгаа бол томчууд тэтгэвэртээ зориулан мөнгө хадгалж эхлэхэд хэзээ ч эртэддэггүй ч шиг та хүүхэддээ мөнгө хэрхэн зөв зохицуулахад нь туслахад эрт байна гэж бодсоны хэрэггүй. /

Хэр их халаасны мөнгийг өгөх нь таны байдлаас болон хүүхдийн чинь нас,түүний найзууд нь хэр их мөнгө авч байгаагаас шалтгаалдаг, ялангуяа өсвөр насныханд энэ нь илүү мэдрэгддэг.
Америкийн ихэнх эцэг эхчүүд хүүхдүүддээ халаасны мөнгийг нь  нэг долоо хоногоор, нэг сараар өгч үүнийгээ жил бүр 50 цент, 1 доллароор  нэмж байдаг. МакКурра –гийн нэгэн томъёололд та хүүхдүүддээ хэдийн хэрийг нэмэлт маягаар өгдөг талаар тоцоолсон байдаг. /Та хүүхдээ гуйлгуулалгүйгээр мөнгө өгвөл нэг л энэ л замаараа хүүхэд таниас мөнгө авах болно гэж тэрээр хэлсэн/. Ихэнхи эцэг эхчүүд хүүхдүүдээ урамшуулах үүднээс халаасных нь мөнгийг зарцуулах хадгалах болон буяны үйл сүмд хандивлах зэргээр ангилан өгдөг. Мэдээж хэрэг тэгэж өгвөл таны хүүхэд мөнгөө ухаалгаар зарцуулж чадна. Энэ нь хүүхдэд халаасны мөнгө яаж бүтдэгийг ойлгуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хүүхэддээ өгсөн халаасны мөнгөнийхөө хариуд хүүхдээрээ нэгэн хэвийн ажил хийлгэх, жишээлбэл унтлагынхаа өрөөг цэвэр байлгах хогоо үргэлж асгах зэргийг хийлгэхгүй байх нь зүйтэй гэдэгтэй мэргэжилтнүүд санал нийлдэг. Харин ингэхийнхээ оронд түүнийг өөрөөр нь халаасных нь мөнгийг олоход нь туслах хэрэгтэй.

“Зарим эцэг эхчүүд халаасных нь мөнгийг тогтмол өгдөггүй тэд маш завгүй байдаг тиймээс заримдаа мартчихдаг” гэж Мак Курра хэлжээ. Хэрвээ та хүүхдээ санхүүгийн тооцоонд сургах гэж байвал та тэднийг маш сахилга баттай байлгах хэрэгтэй.

Хүүхэддээ сонголт хийхэд нь тусла.

Хүүхэддээ халаасных нь мөнгийг өгөхдөө тэдэнд сайн сонголт хийхэд нь тусалж бай. Мэргэжлийн Санхүү Төлөвлөгч Ларри Бэлтрано – Тэрээр 8 настай охиндоо 7 хоногт 3 доллар өгдөг бөгөөд энэ нь түүнийг хүссэн бүх зүйлээ авахад нь хүрэлцэхгүй байхаар тооцож өгдөг байж. Тэрээр ямар нэр зүйлийг авахаасаа өмнө боддог болсон. Жишээ нь тэр өөрөө өөртөө хэрвээ би энэ чихрийг авахгүй бол дараа 7 хоногт үсэндээ гоё хавчаар авахад хүрэх юм байна гэж хэлдэг болсон.

Энэ нь тэднийг том болоход нь ч тусладаг. Хэрвээ та бусад эцэг эхийг хэрхэн бүгдийг зохицуулж чаддагийг гайхдаг бол Мак Курра –гийн цахим хуудсан дахь Кидс Моний /хүүхдийн мөнгө/ гэсэн эцэг эхчүүд 3 – 18 настай хүүхэддээ хир их хэмжээний халаасны мөнгө зарцуулдаг тухай мэдээллийн судалгааг үзэх боломжтой юм. Бас нэгэн хувийн тэмдэглэлд эрэгтэй эмэгтэй 2 хүүхэдтэй айл ялгаатай мөнгө өгдөг буюу жишээ нь хүүдээ $3,5 өгдөг бол охиндоо $4.5 өгдөг талаар ч бичсэн байна. Мөн судалгаагаар 7 насанд нь $3,64 ийг 7 хоногт, 9 насанд нь $5,01 өгдөг байна. Үүнээс үзэхэд тэд өсөх тусмаа ихийг шаардах болох нь.

Мак Курра хэлэхдээ тэрээр өөрийн 13 настай охиндоо 7 хоногт $20 –ыг өгдөг мөн жилийн хувцасны хэрэгцээнд нь жилд 2 удаа $300 өгдөг. Охин нь 3 настайгаасаа эхлэн яаж мөнгөө зөв зохицуулахад суралцсан болохоор одоо тэрбээр мөнгөө маш зөв зохистой зарцуулдаг болсон.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.