05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Хүүхэд хөхүүлэх зөв байрлал

Хэрэв эх та төрсний дараагаас эхлэн хүүхдээ хөхүүлэх зөв байрлалыг сонгож чадсан бол хүүхэд чинь хөхөө гүйцэд сайн үмхэж, хөхөндөө сайн байх болно.

Хүүхэд хөхүүлэх зөв байрлалыг сонгоход:

  1. хүүхдийн толгой ба бие шулуун байх,
  2. хүүхдийн хамар хөхний толгойн харалдаа, нүүр нь хөх рүү харсан байх,
  3. хүүхдийн биеийг эх биедээ шахсан байх,
  4. хүүхдийн зөвхөн хүзүү, гарыг биш биеийг бүхэлд нь тэвэрнэ.

Хүүхдийн байрлал буруу байгааг дараах шинжүүдийн аль нэгээр мэднэ.

Үүнд:

  1. хүүхдийн толгой эргэсэн буюу хүзүү хэт нугарсан,
  2. хүүхдийн бие эх рүүгээ хараагүй,
  3. хүүхдийн бие эхээс хөндий
  4. эх хүүхдийнхээ зөвхөн толгой, хүзүүг тэвэрсэн,

Зөв байрлалаар хөхүүлж буйг нотолж буй шинж нь:

  1. хүүхдийн хүзүү цэх (бага зэрэг гэдийсэн байж болно)
  2. хүүхдийн бие эх рүүгээ харсан байна,
  3. хүүхдийн бие эхэд наалдсан байна,
  4. эх хүүхдийн бүх биеийг тэвэрсэн байна,

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.