05 сарын 18, Бямба
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Цахим сээтэгнэл гэр бүл салахад хүргэж байна

Араар тавилт гэдэг бол гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эвдэх, бие биендээ итгэх итгэлийг үгүй хийх, цаашлаад салалтад ч хүргэж мэдэх таагүй зүйл. Ер нь араар тавих, хосууд бие биендээ үнэнч байдлаа алдах гэдэг нь хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас л дагалдсаар ирсэн. Гэтэл сүүлийн үед шинэ төрлийн араар тавилт бий болсныг эрдэмтэд анхааруулж байна. Энэ бол бодлын секс буюу цахим сээтэгнэл. Араар тавилтын шинэ төрөл нь “уламжлалт”-аасаа ч илүү хор хөнөөлтэй гэнэ. Интернэт, цахим сүлжээ ашиглан өөр хэн нэгэнтэй сэтгэл санааны холбоо харилцаа тогтоож, түүнээс хамааралтай болох нь бодит амьдрал дээрхээс илүү хортой бөгөөд зальжин бас хурдан гэнэ.

Учир нь та дураа хүрвэл худал үнэн хэлж гарч орох гэж үйлээ үзэхгүй шууд л компьютерээ асаан сүлжээнд холбогдоход л хангалттай. Сүүлийн үеийн судалгаанаас харахад интернэтээс болж салж буй шалтгаан нийт салалтын 30 хувийг эзлэж байна гэсэн тоо баримт байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс виртуаль харилцаандаа хэт “зүрх сэтгэлээ” өгч дэргэд байгаа хүнээ анзаарахаа больж, улмаар бодит харилцаанаас ангижирч байгаа гэнэ.

Эхэндээ тэд ийм харилцаагаа зүгээр л хөнгөн сээтэгнэл эсвэл хуучин танилтайгаа буу халсан юм хэмээн тайлбарладаг ч аажмаар хамааралтай болж байгаагаа анзаардаггүй байна. Тиймээс хэрэв та онлайн-сээтэгнэлд өртсөн эсэхээ дараах асуултад хариулснаар мэдэх боломжтой. Тийм гэсэн хариулт олон бол та болохоо байжээ гэсэн үг.
-    Хувийн мэдээллээ солилцдоггүй?
-    Гэртээ харьсан ч ихэнх цагийг виртуаль орчинд өнгөрүүлдэг үү?
-    Эхнэр эсвэл нөхрөөсөө бие, сэтгэлийн хувьд холдож байгаагаа мэдэрдэг үү?
-    Шинэ найз холбоо тогтоох санал тавьсан эсэхийг байнга шалгах хүсэл төрдөг үү?
-    Аз жаргалтай байгаагаа мэдэрдэг үү?
-    Эхнэр, нөхрөөсөө шинэ виртуаль найзаа нуудаг уу?
-    Түүнчлэн шуудангийн хайрцаг болон нууц үгээ нууцалдаг уу?
-    Хайртай хүнтэйгээ илэн далангүй ярилцахаас зайлсхийж байна уу?
-    Онлайнаар харьцах үедээ сэрэл хөдөлдөг үү?


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.