04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Чи бидэн хоёр

Алтан нарыг тооноо гээд
Алаг дэлхийг гэрээ гэвэл
Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь бидэн хоёр

Уулын өндрийг дээвэрээ гээд
Ухаа толгодыг туургаа гэвэл
Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бидэн хоёр

Тэнгэрийн заадсыг тотгоо гээд
Тэнүүн талаа босгоо гэвэл
Үрийн заяаг мялаах хаалганы
Өлзий утас нь чи бидэн хоёр

Эвийн загасыг хайраа гээд
Энх голомтоо түүхээ гэвэл
Илчээ соёрхох ган тулганы
Ихэр дөл нь чи бидэн хоёр

Б.Лхагвасүрэн 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.