05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үр тогтоох чадвар

Ази орнуудад ''Алтан гахай'' жилийг сайн хэмээн шүтэж энэ жилд багтан хүүхэд олж эсвэл хүүхэдтэй болохоор шийдэж буй гэр бүлүүд их байгаа билээ. Гэтэл их санасан газар есөн шөнө гэгчээр хүсэхэд хясаж үр тогтохгүй байвал яах вэ? Таны үр тогтоох чадвар маш олон хүчин зүйлээс шалгаалдаг бөгөөд ихэнх нь таниас хамаардаггүй. Гэвч энд таниас хамаарах цөөхөн зүйлсийг жагсаасан бөгөөд та өөрийнхөө нөхөн үржихүйн буюу хүүхэдтэй болох боломжоо бүү алдаарай.

Ази орнуудад ''Алтан гахай'' жилийг сайн хэмээн шүтэж энэ жилд багтан хүүхэд олж эсвэл хүүхэдтэй болохоор шийдэж буй гэр бүлүүд их байгаа билээ. Гэтэл их санасан газар есөн шөнө гэгчээр хүсэхэд хясаж үр тогтохгүй байвал яах вэ? Таны үр тогтоох чадвар маш олон хүчин зүйлээс шалгаалдаг бөгөөд ихэнх нь таниас хамаардаггүй. Гэвч энд таниас хамаарах цөөхөн зүйлсийг жагсаасан бөгөөд та өөрийнхөө нөхөн үржихүйн буюу хүүхэдтэй болох боломжоо бүү алдаарай.

Нас

Эмэгтэй хүн 27 наснаас эхлэн 42 наснаас хойш үр тогтоох чадвар болон өндгөн эсээ боловсруулах нь ховор болж эхэлдэг.Эрэгтэй хүн болохоор 35 настай болоход 25 настай хүний үр тогтоох чадвараас 2 дахин бага болсон байдаг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад шизопрен өвчин болон хүмүүсээс тасрах буюу ганцаардлын эмгэг туссанаар эрэгтэй хүн 40 насандаа үр тогтоох чадвараа алддаг хэмээн The Male Biological Clock номны зохиолч, эмч Happy Fisch хэлсэн байна. 

Жин  

Хэт таргалалт эсвэл биеийн массын индекс 30-аас илүү болох нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үр тогтоох чадварт нөлөөлдөг, эмэгтэйчүүдийн хувьд гормоны хэмжээ тэнцвэргүйдэж, өндгөн эсний хэвийн байдлыг алдагдуулдаг.Эрэгтэйчүүдийн хувьд дааврынх нь хэмжээ ихсэж, testosterone-н хэмжээ багасах нь спермийг боловсруулахад саад учруулдаг.

Архи уух  

Хэрвээ та үр хойчоо үлдээе л гэж бодож байгаа бол архинаас холуурхан явж тааруулан хэрэглэхийг зөвлөе. Үгүй бол сперм боловсруулалт хэвийн бус болж эмэгтэйчүүдийн бол сарын тэмдгийн мөчлөг нь алдагддаг. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бол ганц хундага дарс бол болно харин 3 хундага болон тэрнээс дээш бол хэтэрсэнд орно гэнэ. 

Тамхи 

Тамхи нь эмэгтэйчүүдийн бодисын солилцооны даавар өөрчлөгдөхөд нөлөөлөн, эмэгтэй хүний савийг гэмтээх маш их эрсдлийг бий болгож, хүүхдээ зулбахад хүргэдэг. Мэдээж тамхи татдаг эрэгтэй хүний сперм боловсруулах явц нь тамхи татдаггүй хүнийхтэй харьцуулахад маш доогуур байдаг байна. Энэхүү хор хөнөөлт байдал нь өөрчлөгдөшгүй юм. 

Халуун Саун  

Халуун банн болон саунд долоо хоног тутам орох нь эрэгтэй хүний үр тогтоох чадварт муугаар нөлөөлдөг хэмээн Калифорнийн Их Сургуулийн судалгаагаар тогтоогдсон байна. Мөн түүнчлэн халуун чийгтэй температур нь төмсгөнд нөлөөлж, тэгснээр сперм боловсруулах үйл явцыг удаашруулдаг. Хэрвээ 3 сар хүртлэх хугацаанд энэ бүгдээс холуурхан явахгүй бол энэ бүхэн дахидаг гэдгийг сануулъя. 

Хоолны дэглэм

Эмэгтэйчүүдэд POS/polycystic ovarian syndrome/ байдаг энэ нь эр гормонийг илүү ихээр боловсруулсанаар өөрт хэрэгтэй тэжээллэг зүйлс болон жингээ хасахад нь тусладаг. Мөн өөр нэгэн судалгаанаас харахад хэтэрхий тослоггүй хоол хүнс хэрэглэх нь эмэгтэйчүүдэд үр тогтоох чадварыг нь буруулдаг байна. Гэвч мэдээж хоолныхоо дэглэмийг ч бас тааруулж чадвал энэ нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь ойлгомжтой. 

Эрүүл мэндийн түүх

Бэлгийн замаар дамжсан элдэв өвчнүүд тухайлбал: заг хүйтэн, цэврүүт үлд зэрэг өвчинг олон жилийн өмнө тусч байсан бол энэ нь таны хувьд маш муу мэдээ болно. Эдгээр нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алиных нь үр тогтоох чадварыг бууруулж эд эс, сувгийг гэмтээдэг байна. Мөн эрэгтэй хүний хувьд хорт хавдрын эмчилгээ хийлгүүлж байсан болон өмнө нь тусч байсан өвчнүүд, эмчилгээ хагалгаанууд үр тогтоолтонд нөлөөлдөг аж. Харин эмэгтэй хүний хувьд мухар олгойн хагалгаа мэс засал хүртэл үр тогтоход нөлөөлдөг байна. 

Эмийн жор

Зарим үед стресс ядаргааны эсрэг эм уух нь сарын тэмдгийн мөчлөгт нөлөөлж, цусны өндөр  даралтын эм уух нь спермийг эс боловсруулахад нь саад болдог. Тиймээс та эмийнхээ жорыг үр тогтоох чадварт чинь нөлөөлөх эсэхийг заавал эмчээсээ асуугаарай. 

Мансууруулах бодис 

Marijuana, Cocaine, Heroin зэрэг мансууруулах бодисыг тохиолдлоор хэрэглэх нь эмэгтэй хүний өндгөн эс боловсрох болон эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагаанд маш ноцтой саад учруулдаг. Хэрвээ Marijuana-г тогтмол хэрэглэвэл эрэгтэй хүний сперм боловсрохоо больж гашуун үр дагавар буюу үргүй болгодог хэмээн Reproductive Endocrinology Infertility-нийгэмлэгийн захирал, доктор Steven Ory хэлсэн байна. 

from www.forbes.com
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.