05 сарын 18, Бямба
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ирээдүйн үр хөврөл хэрхэн хөгждөг вэ? 2

14 дэх долоо хоног

Эх

Юм идэх хүсэл нэмэгдэж, байнга юм идэх хүсэл төрнө. Мөн ямар бодис дутагдаж байгаагаас хамааран тодорхой төрлийн хүсний бүтээгдэхүүнийг идэх хүсэл илүү их төрдөг болж магадгүй. Байнга юм идэх хүсэл нь төрж, хүүхдээ хөхнөөс нь гаргасны дараа нь арилна. Тэр болтол зохистой хооллоход голлон анхаарахаас өөр аргагүй. Өтгөн цай, кофеноос зайлсхийхийг хичээ.

Хүүхэд

Хүүхэд эхийг даган юм хэрхэн идэх ёстойд суралцаж эхэлнэ. Хүүхэд ургийн усанд ууссан бодисуудыг залгиж чаддаг болсон байна. Амттай зүйл хариуд залгих хөдөлгөөн нь хамгийн идэвхтэй болдог бол гашуу, исэглэн зүйл  залгих хөдөлгөөн хамгийн бага хийнэ.  Хүүхэд өөрийн мэдэлгүй хөдөлдөг болж, гар нь бие, хүй зэргийг оролддог болно. Амьсгалынх нь тоо минутанд 40-70 болно.

15 дахь долоо хоног

Эх

Гэдэс хүний нүдэнд тусахаар томорно. Арьс язрах хандлагатай эмэгтэйчүүдийн арьс нь энэ үеэс язарч эхэлдэг.  Мөн жирэмсний үед дааврын хэмжээ өөрчлөгдөн шүдний паалан илүү мэдрэмтгий болдог тул  хойшлуулалгүйгээр шүдний эмчид үзүүлж асуудалтай шүдээ эмчлүүлэх хэрэгтэй. Жирэмсэн эхчүүдэд зориулсан амин дэм хэрэглэхээ мартаж болохгүй.

Хүүхэд

Хэвлий дэх 2-3 сартай хүүхдийн бойжилтон гормон буюу дааврууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эхийн гормонууд ихэсээр дамжин урагт хүрдэг. Үүнэй арай хожуунаас хүүхэд өөрөө гормон ялгаруулдаг болно. Хүүхдийн толгой дээр үс ургана. Ургийн урт нь 12,5 см хүрсэн байна. Ил бэлэг эрхтээнээр нь ургийн хүйсийг тодорхойлох боломжтой.

16 дах долоо хоног

Эх

Хоёр дахь арав хоногийг жирэмсний хамгийн таатай үе гэж нэрлэдэг. Учир нь энэ үед жирэмсний хордлого арижл, тайван хоол идэх боломжтой болдог. Энэ үеэс эхлэн ургийн хөдөлж байгааг эх мэдрэх боломжтой болдог. Хөгжилтэй орнуудад энэ үед хүүхдийн генийн эрүүл мэндийг шалгах гурвалсан тестийн шинжилгээ гэгчийг өгдөг.

Хүүхэд

Зулайгаас аарцагны төгсгөл хүртэлх урт нь 16 см болно. Дуу авиаг мэдэрдэг болох тул хөгжим, чимээ шуугианыг тусгаж авах чадвартай болно. Хумс бүрэлдэж дуусна. Эхо шинжилгээ хийхэд хуруугаа хөхөж байгааг нь харах боломжтой.

17 дахь долоо хоног

Эх

Хүүхэд хөдөлж эхэлнэ. Хөх томорч, ангир уураг ялгарч эхэлнэ. Иймд хөхөндөө онцгой анхаарах хэрэгтэй. Усанд орсны дараа хөхийг үсэрхэг алчуураар арчиж, лифчикэн дотроо барзгардуу гадаргуйтай даавуу хийж өгнө. Энэ үед эмэгтэй хүний биеийн жин ахин 4 кг хүртэл нэмэгддэг. Таагүй зүйлээс өтгөн хатах ажиглагддаг.

Хүүхэд

Дуу авиа таних чадвар бүр хөгждөг тул хүүхэдтэй ярих, янз бүрийн хөгжим тавьж өгөх зэргээр харьцаж болно. Хүүхэд үе үе савны хананаас хөлөө жийн түлхэх хөдөлгөөн хийнэ. Хүүхэдт зогисуулахад эх нь дотроос нь сулавтар хэмнлтэй түлхэлт өгч байгааг мэдэрнэ. Ургийн жин ойролцоогоор 140 грамм болсон байна.

18 дахь долоо хоног

Эх

Хэвлий дэх хүүхдээ хэдийд нь унтаж,  хэдийд нь сэрүүн байгааг мэдэрдэг болно. Мөн зогисуулахыг нь мэдэрч, цатгалан, эсвэл өлсгөлөн байгаа эсэхийг нь мэдэрдэг болно. Өлсөх үед хүүхдийн хөдөлгөөн нь ихэсдэг бөгөөд энэ нь хүүхдэд ямар нэг зүйл таалагдахгүй биш болоод байгаагийн шинж тэмдэг байж болно.

Жирэмсний 4, 5 сараас хойш төрөхдөө бэлдэж эхлэх нь зүйтэй. Жирэмсэн эхчүүдэд зориулсан тусгай сургалтанд сууж, төрөх үед хэрхэн зөв амьсгалах зэрэг шаардлагатай бүх мэдээллийг авах хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхэд хүрээлэн буй орчноо бага багаар тусгаж авдаг болж ирнэ. Дуу авиаг дунд чихэнд хүргэж байдаг сонсголын яснууд нь бүрэлдээд бэхжсэн байдгаас гадна сонсголыг хариуцсан тархины хэсэг нь ажиллаад эхэлчихсэн байх тул хүүхэдтэйгээ аль болох ярилцаж, ялангуяа аавыг нь хүүхэдтэйгээ яриулж байх хэрэгтэй. Үүнийг дагалдан хүүхдийн нүдний торлог бүрхэвч бэхжинэ. Хүүхдийн урт нь 20,5 см, жин нь 200 грамм орчим болсон байна.

19 дэх долоо хоног

Эх

Гэдэс томорсноос болж нуруунд ирэх ачаалал нэмэгдэх нь нуруугаар өвдөх, нойргүйдэх шинж тэмдэг дагалдуулах нь бий. Иймд намхан, суурь сайтай өсгийтэй гутал өмсөх, тусгай бандаж өмсөх зэргээр нуруундаа хэт ачаалал өгөхөөс сэргийлж байх хэрэгтэй. Хоёр дахь арав хоногт анеми буюу цусан дахь гемоглобины хэмжээ багасах /манайхан үүнийг цус багадах гэж нэрлээд сурчихсан байдаг/, эстроген болон прогестерон дааврын цусан дахь агуулга нэмэгдэснээс болж хамар битүүрэх, хамраас цус гарах, үтрээнээс цагаан юм буюу лейкор ялгарах зэрэг нь ажиглагдаж магадгүй.

Хүүхэд

Хүүхдийн жин 230 грамм болж нэмэгдэнэ. Тархины хөгжил үргэлжлэх бөгөөд ургийн тархинд нь мэдрэлийн эсүүд нь хоорондоо хэдэн саяар тоологдох холбоос үүсгэн өөр өөрийн байрлах ёстой газраа байрлаад эхэлчихсэн байгаа. Сүүн шүдний үүсгэвэрүүдэд нь байнгын шүдний үүсгэвэр гараад ирчихсэн байгаа.

Ургийн их бие дээр нь зөөлөн үс бий болно. Энэ үс нь төрөхийн өмнөхөн аяндаа алга болдог. Хүүхдийн үе мөчнүүдийн харьцаа жигд болсон байдаг ч тавхай нь ердөө 2,5 см урттай байх бөгөөд цаашид ч гуя болон шилбэтэй харьцуулсан энэ харьцаа нь өөрчлөгдөхгүй.

20 дахь долоо хоног

Эх

Энэ үед эхийн бие дээр нөсөөт толбонууд үүсч магадгүй. Гарсан ч төрсний дараа аяндаа алга болдог тул сандрах хэрэггүй. Мөн үтрээнээс их хэмжээний зүйл ялгарч бага зэрэг түвэг удаж байж магадгүй. Халдвар орохоос сэргийлэхийн тулд цочроож болох бодис, хэт бариу хувцас зэргээс зайлсхийхийг хичээх хэрэгтэй. Сав нь улам бүр дээшлэх явцдаа хэвлийн хөндийн эрхтэнүүдийг түрж, улмаар уушгийг  бага зэрэг шахдаг. Үр дүнд нь амьсгалахад бэрх болох шинж тэмдэг илэрнэ.

Хүүхэд

Энэ долоо хоногоос эхлэн ургийн хөлсний булчирхайнууд нь "нялхасын тос" гэж нэрлэгддэг зөгийн лавтай төстэй бодис ялгаруулж эхэлдэг. Энэ тос нь хүүхдийн эмзэг арьсыг хамгаалах гэсэн гол зорилготой. Заримдаа энэ тос нь төрөх хүртэл арилалгүй хадгалагдах нь бий. Хүүхдийн нүд нь аниастай байдаг ч савны хөндий дотроо түвэггүй баримжаалдаг. Жишээлэхэд, ихрүүд гэхэд л нэгнийхээ нүүрэн хэсгийг мэдэрч олоод, гар гараасаа барилцах чадвартай байдаг.

Ургийн урт нь 25 см, жин нь 290 грамм орчим байна. Зүрхний цохилтынх нь тоо энэ үед минутанд 130-150 болдог. Хүүхдийн гэдсэнд нь мекони буюу нялхасын зунгаг боловсроч эхэлнэ.

21 дэх долоо хоног

Эх

Жирэмсний 5-6 саруудад эхчүүд долоо хоног бүр ойролцоогоор 300 граммаар жин нэмж байдаг. Мөн энэ үед эход харуулбал хүүхдийнхээ хүйсийг түвэггүй мэдэх боломжтой. Гэхдээ гэдсэнд байгаа хүүхдийг ямар нэг аргаар "зөв тийш нь эргүүлж харуулах" боломжгүй тул бэлэг эрхтэн нь харагдахгүй ч байж болно.  Ийм ч болохоор зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүйсийг гарсан хойно нь л мэддэг.

Хүүхэд

Хүүхэд ийм сартайдаа нүүрнийхээ хувирлаар "уурлаж" байгаагаа илэрхийлж чаддаг болно. Хэвлийд зургийг нь авбал уруулаа жимбийлгэн, нүднийх нь эргэн тойрных нь булчин чангарсан байгааг харж болно. Мөн энэ үед ураг нь шөнө амрахдаа унтаж, зүүд зүүдлэх чадвартай болсон байна. Ургийн жин нь 370 грамм орчим болсон байна.

22 дахь долоо хоног

Эх

Энэ үед дараахь шалтгааны улмаас толгой эрхэх, муужрах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй, үүнд:

  • артерийн даралт эрс буурах буюу гипотони
  • савны хана нурууны дагуу байрласан хураагуур судсыг шахаж дарах
  • хооллолт хоорондын хугацаа хэт холдосноос болж цусан дахь сахарын хэмжээ багасах. Ийм учраас жирэмсэн эмэгтэйчүүд тогтмол хооллоход онцгой анхаарах хэрэгтэй.
  • орон байрны хүчил төрөгчийн хэмжээ багасах

Хүүхэд

Энэ долоо хоногт хүүхэд хөмсөгтэй болно. Мөн гар хөлөө хөдөлгөж, нугалах зэргээр тэднийгээ яаж хөдөлгөж болох, хаана байрласан зэргийг нь ойлгож авахыг оролдож байдаг. Өөрийнхөө нүүрэнд гараараа хүрч сурдаг. Хуруугаа хөхөхийг хүсвэл хуруугаа амандаа аваачих, эсвэл толгойгоо тонгойлгох хөдөлгөөн хийх чадвартай болсон байна.

23 дахь долоо хоног

Эх

Энэ үед эмэгтэй хүний шүд нь ихээр сулардаг тул шүдний эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Улмаар шүдний паалан нь маш эмзэг болох тул цоороогүй байсан ч хүйтэн, халуун, амттай зүйлийг хэт эмзэг мэдэрч болзошгүй. Ийм шүдээ хамгаалтын лакаар бүрхэх гэх мэтийн арга хэмжээ авахуулсан байхад буруудах зүйлгүй.  Шүдийг эмчлэхийн тулд мэдээ алдуулах тариа тариулах хэрэгтэй бол өөрийн байдлын талаар эмчид хэлж эхлээд зөвлөгөө авах хэрэгтэй. Магадгүй танд арай бага тунгаар мэдээ алдуулагч хийх хэрэгтэй болж болох юм.  Гэхдээ дамнасан гүүр хэлбэрийн хиймэл шүд суулгах гэх мэтийн ажилбар ихтэй эмчилгээ хийлгэхээс зайлсхийж, түр ломбо тавиулсан нь дээр.

Хүүхэд

Ургийн жин маш хурдацтай нэмэгдэж байгаа ч гэлээ улаан, атийсэн жижиг харагдсан хэвээр байна. Хөөвөр үс нь харлаж ирнэ. Жин нь 510 грамм орчим байна.

24 дэх долоо хоног

Эх

Энэ үед эмэгтэй хүн дунджаар 5 кг орчим жин нэмдэг тул нуруугаар өвдөх, хөл бадайрах зэрэг зовиур илэрч магадгүй. Иймд бассейнд сэлэх, мэргэжлийн дасгалжуулагч, эмчийн оролцоотойгоо өөрт тохирох дасгал хөдөлгөөн сонсгож авах, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулагдсан йогийн дасгал хийх зэрэг арга хэмжээ авахад нэг их илүүдэхгүй байх.

Хүүхэд

Энэ үед хүүхдийн уушиг нь идэвхтэй бүрэлдэн тогтож байдаг. Уушгийн амьсгалах үед хананууд нь нийлж наалдахаас сэргийлж байдаг ялтас их биш хэмжээгээр бий болсон байдаг. Удалгүй маш чухал үүрэг гүйцэтгэж эхлэх энэ ялтас нь төрөхийн өмнөх долоо хоногуудад маш эрчимтэй, их хэмжээгээр бий болдог.  Ургийн жин нь 600 грамм орчим болно. Дутуу төрөлт болсон бол энэ тусгай арчилгаа хийгдсэн тохиолдолд ураг нь амьд үлдэж, хүн болох боломжтой. Ийм боломжийн магадлал нь 11% орчим байдаг.

25 дахь долоо хоног

Эх

Эх барих эмэгтэйчүүдийн эмчтэйгээ уулзаж төрөлтийн талаар зөвлөгөө, түүний дотор төрөлтийг өвчин намдаалтыг талаарх мэдээллийг авах хэрэгтэй. Мөн хугацаанаас өмнө төрөхийн өмнөх илэрдэг шинж тэмдэг зэргийн талаарх мэдээллийг тогтоож авахад хэрэгтэй. Ийм шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Хугацаанаас өмнөх төрөхийг тусгай тасгуудад явуулдаг.

Хүүхэд

Хүүхдийн урт нь 30 см, жин нь 700 грамм болсон байна. Цус төлжүүлэх үндсэн эрхтэн нь болж өгдөг чөмөг бүрдэх үйл явц идэвхтэй өрнөж байна.

26 дахь долоо хоног

Эх

Жирэмсний хоёр дахь хагаст сардаа хоёроос цөөнгүй удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй байдаг бол сүүлийн 8 долоо хоногт нь долоо хоног бүр үзүүлж байх ёстой.

Хүүхдийн хөдөлгөөн улам эрчимтэй болж ирэх тул гэр бүлийн бусад гишүүд эхийн гэдсэн дээр нь гараа тавихад хүүхдийн хэрхэн хөдөлж байгааг нь мэдрэх боломжтой. Мөн энэ үед нойргүйдэл ажиглагдах нь олонтаа.  Учир нь унтахад тухтай байрлалаар хэвтэхэд томорсон гэдэс саад болдог.

Хүүхэд

Ургийн урт нь 32,5 см, жин нь 800 грамм орчим. Хүүхэд амьсгалах чадвараа улам боловсронгуй болгож байдаг. Энэ хугацаатай төрсөн хүүхдийг дулаан, чийглэгийг тогтмол хэмжээнд барьж байдаг тусгай тоноглогдсон өлгий оронд бойжуулах боломжтой.

27 дахь долоо хоног

Эх

Эхийн жин долоо хоног бүр мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Иймд хооллолтондоо гойд анхаарч, жин нэмэлтээ хянах шаардлагатай. Хэт чихэрлэг, давсалсан зүйлс зэргийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж хавагнах шинж илэрсэн даруйд эмчид үзүүлж байх хэрэгтэй. Жин нэмлээ гэж сандрах хэрэггүй. Учир нь төрсний дараа болон хүүхдийг хөхөөр хооллох үед жин аяндаа хэвийн хэмжээндээ очно.

Хүүхэд

Хүүхдийн арьс нь үрчлээс ихтэй болдог ч төрөх дөхөөд ирэх үед аяндаа толигор болдог. Жин нь 900 грамм орчим байна.

28 дахь долоо хоног

Эх

Сөрөх резус фактортой эхчүүдэд резус зөрчил гэгчийн үр дагаварыг багасгах үүднээс энэ долоо хоногтойд нь тусгай бэлдмэл хийдэг. Харин нөхөр нь мөн адил сөрөг резус фактортой бол санаа зовох зүйлгүй.

Хүүхэд

Хүүхдийн жин 1000 грамм орчим болж, өндөр нь 35 см болно. Тархины био гүйдлийг нь тусгай багажаар хэмжих үед мэдрэхүйн бүх эрхтэнүүд нь ажиллаж байгааг мэдэж болно. Хүүхэд эхийнхээ дуу хоолойг ялгаж таньдаг болно. Арьс нь зузаарч дөнгөж төрсөн хүүхдийнхтэй төстэй болно. Хэрэв хүү бол энэ долоо хоногтойд нь өдийг хүртэл хэвлийн хөндийд нь байрлаж байсан төмсөг доошлон хуйхнагтаа орно. Ийм хоногтойд нь төрвөл төрөлтийг хугацаанаас нь өмнө төрсөн гэж нэрлэдэг ч хүүхдийн эсэн мэнд бойжих магадлал нь хангалттай өндөр байна.

 

Эх сурвалж: Эрүүл мэнд сонин


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.