05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

3-5 насны хүүхдийн хоол

Гурван наснаас хүүхдэд бараг бүх л хүнсний бүтээгдэхүүн өгч эхэлж болно (хурц амтлагч ороогүйг эс тооцвол). Хүнсэндээ мах, загас, ногоо, жимсний нөөшилсөн утсан, давсалсан бүтээгдэхүүн хэрэглэж болох ч, хэтрүүлж болохгүй шүү. Өөх, тосноос аль болох зайлсхий. Өөх, тостой хоол нь удаан шингэдэг тул хориотой, нэн ялангуяа оройн цагаар идэх.

Хоолны цэсээ махан шанзтай байцааны ороомог, ногооны рагу, зуны улиралд ногоо жимсний оладьи зэргийг хуурч, шарж өргөжүүлж болно. Хулууг ногоотой хамт хэрэглэхээс гадна шар, цагаан, хүүхдийн будааны хамт хэрэглэ.

Махны хоолны нэр төрөл ч өргөжинө. Шарсан загас, чанасан үхэр тахианы мах өгч болно. Тариа будааг урьдын адил ногооны хамт хэрэглэ.

Сургуулийн өмнөх насны хүүхдэд зуузан давхарга бүхий чихэр хутгасан ээдэмтэй хар талх зэрэг төрөл бүрийн хачиртай талх бэлтгэж болно. Цагаан, шар, хөц будааны кашаа урьд өтгөвтөр хийж байсан бол одоо илүү бутарсан хийх хэрэгтэй. Үүний тулд ус, будааны харьцааг 2/1 байхаар хий. Харин амт оруулах үүднээс хийдэг маслоныхаа талыг буцалсан усан дээрээ кашаа хийхээсээ өмнө хийвэл, хоол илүү амттай бутрамтгай болно. Өдрийн хоолоо шарах шүүгээнд болгосон төрөл бүрийн хоолоор тэл.

Өдөрт урьдын адил ½  өндөг оногдоно. Өндгөө дангаар хэрэглэх тохиолдолд чанаж л хэрэглэ.

Сургуулийн өмнөх хүүхдэд өтгөн бус хар, байхуу цай, сүүтэй цай, байхуу цайн дээрээ сүү нэмж өг. Какао буюу халуун шоколадыг долоо хоногт 1-2 удаа уулгахад гэмгүй.

Зарим нэгэн ногоог хүнсэндээ огт хэрэглэхгүй байгаа нь харамсалтай. Хулуу, манжингийн амтыг мэддэггүй хүүхэд олон. Улаан манжин, салатны байцаа зэргийг ховор өгдөг. Сармисыг няцалж ¼ харьцаатай зөөхий юм уу маслотой хольж талханд түрхэж өг. Салатаа яншуй, укроп, цоохор майлз зэргээр амтал.

Зуны улиралд махгүй ногооны шөл давгүй. 3-5 настай хүүхдийн хоол 2 настай хүүхдийнхээс ялгаатай. Бүтээгдэхүүний орц хэмжээ, болгох арга технологи зэрэг нь өөрчлөгддөг.

Баримжаалах цэс

өглөөний цай

шар будааны каш  – 200г

сүүтэй цай  - 150мл

масло, вареньтай цагаан талх – 5г/ 10г/ 30г

өдрийн хоол

улаан манжин, сармисны салат – 50г

ногоотой шөл – 150мл

шарсан загас- 70г

төмсний нухаш – 80г

компот – 150г

хар талх – 20

их үдийн цай

эрдэнэ шишийн хайрс бүхий халуун сүү – 30г/ 150мл

жимс, жимсгэнэ – 100г

оройн хоол

ногооны рагу – 200г

тараг – 150мл

ээдэмтэй хар талх – 30г/40г

Нэг өдрийн хэрэгцээ  (г,мл)

цагаан талх – 110

хар талх  – 60

гурил  – 30

тариа будаа, гоймон, буурцагны төрөл – 45

төмс – 220

бүх төрлийн ногоо – 250

шинэхэн жимс – 150

сахар – 55

нарийн боов – 10

хатаасан жимс – 15

мах – 100

загас – 50

өндөг – 1/2

масло  – 25

ургамлын тос – 10

ээдэм – 50

сүү – 500

зөөхий – 15

бяслаг

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.