05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

6-7 насны хүүхдийн хоол

Энэ насанд хүүхдийн өдрийн хэрэгцээ 1800-1900 г хүртэл буюу нэгдүгээр хоол 250г, махан төрлийн бүтээгдэхүүн 80 г, хачир 100 г болж нэмэгдсэнтэй холбоотой.

Хоолны цэс өргөжин утсан гахайн, загасны мах, хиам өгөх боломжтой. Хатаасан ногоон амтлагчаас гадна хар перец, гич, майонез зэргийг хаяадаа хэрэглэж болно.

Сүмсийн тухайд бага зэрэг хурц байж болно. Тухайлбал, котлетыг томат-зөөхий юм уу сонгиноор амталсан сүмстэй өгч болно. Үүнээс илүү хурц сүмс хэрэглээд хэрэггүй.

Ээж нар хүүхэддээ гэрийн нөхцөлд бэлтгэсэн амттан бэлтгэж өгвөл гэмгүй. Тухайлбал, ээдэмтэй кекс, алимтай пирог, овъёс будаатай жигнэмэг гм.

Сэргээгч үйлчилгээтэй кофеин бодис агуулдаг натурал кофе, өтгөн цайнаас татгалзах нь зүйтэй.

Хүүхэд бүр чихэр, хийжүүлсэн ундаа, мөхөөлдөст дуртай. Урамшуулал болгон хүүхэддээ хаяа өгч байж болно. Гэхдээ үүнийг гадаа гудамжинд бус, дэлгүүр дотор бус, хоол хооронд бус, харин үдийн хоолны араас санал болговол зүгээр.

Сургуулийн өмнөх насны хүүхэд цэцэрлэг дээрээ өглөөний унд уудаг тул гэртээ хооллохыг зориод хэрэггүй. Цэцэрлэг нь хол хүүхэд эрт босдог бол алим, жимс зэргээр өл дарж болно.

Гэртээ оройн хоол бэлтгэхдээ, давтамжаас зайлсхийхийн тулд хүүхэд тань өдөр цэцэрлэг дээрээ ямар хоол унд ууж идсэнийг мэдэхэд гэмгүй.

Хооллож дуусах бүртээ түүхий жимс юм уу ногоо идэж заншвал биед сайн.

Энэ насанд хүүхдээ зөв боловсон хоол идэж сургах дадал суулгах хэрэгтэй. Юуны өмнө, ширээний ард нуруугаа эгц, ширээгээ тохойлдохгүй суулгаж сурга.

Таван наснаас хойш хүүхэд хутга, сэрээг хамтдад нь хэрэглэж сурах ёстой. Ингэхдээ хутгаараа зөвхөн идэх хэсгээ л жижиглэн хэрчин, амандахаа идэж дууссан хойноо л дараагийн зүсэлт хийх учиртайг сурга. Эс тэгвээс, түрүүлэн зүссэн хэрчим амархан хөрч, амтаа алддагийг ойлгуул. Харин пудинг, котлет, шарсан чанасан загасыг сэрээ төдийхнөөр хувааж болох тул хутганы шаардлага байхгүй юм.

Баримжаалах цэс

өглөөний унд

үрүүлээр үрсэн бяслагтай гоймон – 10г/240

сүүтэй цай/ хярам – 200мл

маслотой цагаан талх – 5г/50г

өдрийн хоол

улаан манжин, шинэхэн өргөст хэмхний  таташ салат- 50г

рассольник – 150мл

загасны котлет – 80г

төмсний нухаш- 70г

нимбэг, зөгийн балны ундаа – 150г

хар талх – 60

их үдийн хоол

ээдэмтэй кекс- 50г

тараг- 200г

шинэхэн жимс- 100г

оройн хоол

улаан лооль-зөөхийн сүмстэй байцааны котлет – 200г

сүү – 150мл

цагаан талх – 50г

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.