10 сарын 26, Мягмар
°C
USD 2,848.93
USD 2,848.93
EUR 3,321.14
JPY 25.07
GBP 3,928.10
RUB 40.67
CNY 446.48
KRW 2.44

Алерги буюу харшилыг хэрхэн эмчлэх вэ?

Та Америкчуудын адилаар алергитай болоод шаналж байгаа бол дараах мэдээлэл танд тус болно гэж найдаж байна.

Одоогоор Америкийн насанд хүрэгчдийн 30 хувь нь хүүхдүүдийн 40 хувь нь янз бүрийн харшлын гаралтай өвчнөөс болж шаналдаг байна. Мөн 26,1 сая Америкчууд цэцгийн тоосонцорын буюу ургамлын гаралтай харшлаар жил болгоны хавар өвчилдөг байна. Энэ тоо жил ирэх тусам улам л нэмэгдсээр байгаа юм.

Хавар болохоор нүд улайн загатнаж,зогсоо зайгүй найтаалгаж,нус нулимастайгаа холилдох энэ муухай өвчиныг улирлын чанартай харшлын өвчин гэдгийг бид бүгд мэддэг билээ.

Хэдийгээр цэцэг ногоо дэлгэрч, мод ногоорч үнэхээр л үлгэрийн мэт сайхан үеэр нүднээсээ нулимасаа гоожуулаад л салфетка бариад гүйж явах ямар л олигтой байх билээ дээ. Хаврийн улирал сайхан ч бас бас нөгөө талаараа муухай...

Одоогоор Америкийн насанд хүрэгчдийн 30 хувь нь хүүхдүүдийн 40 хувь нь янз бүрийн харшлын гаралтай өвчнөөс болж шаналдаг байна. Мөн 26,1 сая Америкчууд цэцгийн тоосонцорын буюу ургамлын гаралтай харшлаар жил болгоны хавар өвчилдөг байна. Энэ тоо жил ирэх тусам улам л нэмэгдсээр байгаа юм.

Ургамлын гаралтай харшилтай хүний өвчин сэдэрч, арьсны нүдний харшил болон даамжирч байдаг.Ингэсэнээр хүний дархлалын системийг гэмтээдэг.

Хаврын улиралд биеэ цэвэршүүлээрэй

Та биеийнхээ дархлалын системийг сэргээхийн тулд та биендээ буй илүүдэл зүйлс буюу хороо хөөн зайлуулаарай. Ингэхийн тулд та хэрэглэдэг хоол хүнсээ л ялигүй өөрчилөхөд болох юм. Иймээс танд харшлын улиралд ямар хоол хүнс хэрэглэх талаарх зөвөлгөөг толилуулая. Хэрвээ та хаврын сайхныг мэдрэхийг бас сэтэгэл хангалуун цэвэр агаараа цээж дүүрэн амьсгалахыг хүсч байвал доорх зөвөлгөөнүүдэд анхаарлаа хандуулаарай.

-Хаврын улиралд зайлсхийх хоол хүнснүүд:

1.Шингэхэд хэцүү –мөхөөлдөс,хүйтэн хоол хүнс,хүйтэн уух зүйлс,хүнд дессерт, тостой эсвэл шарсан хайрсан хоол, улаан мах болон хүнд чанарын бяслаг.

2.Савалсан, лаазалсан, хөлдөөсөн эсвэл дутуу боловсруулсан хоол хүнс

3.Кофейн агуулсан уух зүйлс болон архи

4.Температурын өөрчлөлт- хэт халуунаас хэт хүйтэн рүү газарт очих /Халуун газар хэт хүйтэн ундаа уухтай адил юм/

5.Орондоо оройтож орох болон хэт орой унтах

Харин одоо Алерги /харшил/-г эмчилэх дэглэмүүд:

1.Аль болох тэжээллэг хоол хүнс болон шинэ ногоогоор хийсэн халуун ногоотой,амтлаг шинэ жимс,вандуй,үр тариа зэрэг органик хүнсийг хэрэглэх

2.Улирлын чанартай хоол хүнсэндээ та дархлалын систем-дээ тустай халуун ногоо буюу гоньд,үүсүү,хар перц болон шинэхэн цагаан гаа зэргийг хоол хүнсэндээ хэрэглэх. Мөн танд оливын тос эсвэл цэцэршүүлсэн цөцгий г бага багаар өдөр тутам хэрэглэж болох юм.

3.Буцалсан цэвэр усыг балга балгаар уух болон хордлого тайлах цайнууд болох-хүн ороодой, багваахай цэцгийн болон цагаан гаатай  цайг бүхий л өдрийн турш уух нь сайн.

4.Гэр орон болон ажлын газраа сэрүүхэн температур тааруулах нь гэнэт гадаа гарахад биенд гэнэтийн цочирол өгөхгүй сайн юм.

5.Агаар болон ус цэвэршүүлэгчийг гэр болон ажил дээрээ байлгах, ингэсэнээр агаараар орж ирэх ургамал болон тоос шорооноос айх хэрэггүй болох юм.

6.Маш сайн унтаж амрах- орой 10-с хэтрэлгүй унтаж, өглөө 7 цагаас өмнө босох хэрэгтэй.

Ингэж биенийхээ өнцөг буланд байгаа бохир зүйлсийг биендээ хэрэгтэй, сайхан амталсан хоол хүнс хэрэглэж цэвэршүүлчээд хаврын улирлын сайхныг мэдрээрэй. Танд амжилт хүсье! 
 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.