10 сарын 18, Баасан
°C
USD 2,676.12
USD 2,676.12
EUR 2,964.61
JPY 24.59
GBP 3,420.75
RUB 41.87
CNY 377.55
KRW 2.26

БАЯНГОЛ ЭМНЭЛГИЙН ОРНЫ ТООГООР ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ХАНГАСАН АНХНЫ ЖИШИГ ДҮҮРЭГ БОЛСОН

Баянгол дүүрэг нь засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой, 58756 өрх, 221384 хүн амтай. Нийт өрхийн 78.4 хувь нь орон сууцны хороололд, 21.6 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тус дүүрэг өнгөрсөн онд улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 43.826.40 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн аж. Голлох бүтээн байгуулалт эрүүл мэнд, нийгэм, боловсролын салбарт хийгдсэн гэдгийг дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хэлж байлаа. Мөн тэрбээр “Баянгол дүүрэг эрүүл мэндийн салбарын асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилтын хүрээнд өнгөрсөн 5 жилд том, жижиг нийлсэн 13 эмнэлгийг ашиглалтад оруулж, Баянгол дүүргийн хүн амын тоонд харьцуулсан эмнэлгийн орны тоогоор олон улсын стандарт хангасан анхны жишиг дүүрэг болсон” гэдгийг тодотгож байв. Дүүргийн иргэд олон нийт рүү хандсан олон ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд гуравдугаар сараас эхлэн “Зуун мянган цэцэг” аян эхлүүлсэн байна.

Тус дүүрэгт хэрэгжүүлсэн нэг үр дүнтэй ажил нь иргэдийн гомдол, мэдээллийн дагуу газар дээр нь очиж ажилладаг “Шуурхай баг”-ийг бий болгосон явдал аж. Уг шуурхай багт хорооны Засаг дарга, дүүргийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаа, дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс гээд асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий албан тушаалтнууд багтдаг байна. Нийтийн эрх ашиг хөндөгдсөн, олон нийтийн анхаарлыг татаж байгаа, оршин суугчдын эрх ашиг хөндөгдсөн газрын маргаан зэрэг асуудлыг шуурхай баг газар дээр нь очиж шийдвэрлэдэг аж. Түүнчлэн технологийн дэвшилтийг ашиглан дүүргийн Засаг даргын үндсэн болон дэргэдэх бүх хэлтэс, албадын дарга нар нэгдэн орсон “Дүүргийн шуурхай групп” бий болгон ажиллаж байгаа юм байна. Аливаа асуудал үүсэхэд цаг алдалгүй шийдвэрлэж, дараагийн ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэхэд цаг алдахгүй сайн талтай гэдгийг дүүргийн Засаг дарга мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БАЙЛДААНТАЙ КИНО
БАЙЛДААНТАЙ КИНО
10/17/2019
…Бага байхдаа байлдаантай кино их үзэж, түүнийгээ дуурайн байлдаж тоглодог байлаа. Цаад учир агуулгыг нь сайн ухаж ойлгохгүй ч “манай тал”, “дайсны тал” гэж талцах ёстой. Дайсны талд ихэвчлэн жаахан доройдуу хүүхдүүдийг сонгоно. Хэдийгээр тэд дургүй байх авч тоглох хүсэлдээ хѳтлѳгдѳн саналыг хүлээж авна. Дайсан бол үхэх ёстой. “Да, да, да. Чи үхсэн шүү” гэж хашгирахдаа сэтгэл дотроо түүнийг цустай хутгалдан тарчилж үхэж байгаагаар тѳсѳѳлнѳ. Энэ үеэс л бидний дотоод сэтгэхүйд: -Хаа нэгтээ байгаа дайсныг олж илрүүлэн устгах ад бишийн хүсэл -Хэн нэгнийг цус нѳжтэйгээ хутгалдан үхэж байхыг харах
ХАРДАХ СЭТГЭЛ
ХАРДАХ СЭТГЭЛ
Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ.  Ядаж байхад “Хайртай бол хартай” гэдэг үгэнд итгэчихсэн. Хайртай гэдгээ нотлох гэж хардаад байгаа гэж тайлбарлавал хоцрогдсон сэтгэлгээ. Залуус бие биедээ дурлан шохоорхож, хайрлан дасч, хамт амьдрахаар сонгож гэр бол зохиосон цагаасаа бие биенээ ѳѳрсдийн ѲМЧ  гэж тооцсоноор энэ зовлон эхэлнэ. Үнэт ѳмчѳѳ ѳѳрѳѳсѳѳ холдуулахгүй, ѳрѳѳлд алдахгүй, гэхдээ бусдад гайхуулах хүсэлтэй. Ѳѳрийн болгоод авахаараа тайвширчихдаг юм уу,  түүний гоо үзэсгэлэн хийгээд анх дурласан үнэт зүйлсэд нь анхаарал хандуулахаа больж эхэлнэ. Ѳдѳр болгон эрхлүүлэн
УУЛ УУРХАЙН ХѲГЖИЛ ба БИДНИЙ АМЬДРАЛ  \ цуврал нийтлэлийн эхнийх\
УУЛ УУРХАЙН ХѲГЖИЛ ба БИДНИЙ АМЬДРАЛ \ цуврал нийтлэлийн эхнийх\
10/04/2019
Эдийн засаг нь уул уурхайгаас бараг 90 гаруй хувийн хамааралтай Монголчууд бидний ѳнѳѳгийн маргалдаан, мэтгэлцээний үндсэн шалтгаан нь үл ойлголцол мѳн. Уул уурхайн баялгаас шалтгаантай баяжих шунал, барьцах сэтгэлгээ, гомдоллох гомдол нь ѳнѳѳгийн Монголын нийгмийн бухимдал, үзэн ядалт, хийрхэл тэнэглэлийн шалтаг болж буй. Нэгэн зүйл: *“Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна” хэмээн “Үндсэн хууль” даа заасан монголчууд бид мѳнѳѳх баялгаа хэрхэн яаж хуваарилах талаар нэгдсэн ойлголт үгүй ѳдий хүрчээ. Шалтгаан нь: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.