01 сарын 27, Баасан
°C
USD 3,483.50
USD 3,483.50
EUR 3,803.98
JPY 26.91
GBP 4,322.68
RUB 50.26
CNY 513.45
KRW 2.83

Бразилд мэндэлсэн хоёр ихрийн нэг нь тархины гажигтай төржээ

БРАЗИЛИА. /Reuters/. Бразилын иргэн Жессика Силва де Оливейра гэдэг нэгэн эмэгтэй хоёр ихэр хүүхэд төрүүлсний нэг нь “Зика” вирусийн улмаас жижигхэн тархитай төрсөн бол нөгөө ихэр нь эрүүл төрсөн хачирхалтай тохиолдол бүртгэгдсэн байна.

Хачирхал төрүүлэхээр энэ тохиолдлыг онцгойлон судлах нь “Зика” вирусийн халдварыг эмчлэх арга хайж буй эрдэмтдийн судалгааны ажилд тус дөхөм болох нь эргэлзээгүй.

Оливейраг эхо-д харуулах үед эмч нар түүний нэг хүүхэд тархины гажигтай байна гэж хэлсэнд тэрбээр итгээгүй аж.

Тэрбээр “хүүхдүүдийн нэг нь жижигхэн тархитай төрснийг мэдэхэд миний тархи руу цус харвах шиг болсон. Эхо-ны эмч буруу харсан, миний хүүхдүүд эрүүл сайхан төрнө гэж би үргэлж боддог байсан” гэж ярилаа.

Түүний хүү Лукас 11 дүгээр сард эрүүл чийрэг төрсөн бол хүүгийн ихэр Лаура охин харьцангуй жижигхэн толгойтой төржээ. Охиныг Сан Пауло хотын тархи мэдрэлийн эмчид үзүүлж, физик эмчилгээнд байнга хамруулж байна.

Аль хэдийн хоёр хүүхдийн ээж болсон тэрбээр жирэмсний эрт үедээ “Зика” вирусын халдвар авсан боловч удалгүй эдгэрчээ.

ШИНЭ ЗАРУУД


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2023 Орлоо-Инфо ХХК.