04 сарын 09, Пүрэв
°C
USD 2,781.19
USD 2,781.19
EUR 3,020.65
JPY 25.55
GBP 3,425.31
RUB 36.74
CNY 393.70
KRW 2.28

Хеликобактери нь аяга, халбага, гар нүүрийн алчуураар дамжин халдварладаг

Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм. Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг.

Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь тэрхүү хүчиллэг шүүсээс ходоодны ханыг хамгаална. Хеликобактери пилори нь энэ салст дотор хоргодон амьдарч чаддагаараа ходоодны шүүснээс хамгаалагддаг байна. Ходоодны салст бүрхүүлд тухлан суусан нян уреаза хэмээх фермент ялгаруулна. Энэ нь ходоодны хүчлийг саармагжуулж хеликобактерийн амьдрах таатай орчныг бүрдүүлж өгдөг байна.

Бие махбодын хамгаалах тогтолцоо түүний эсрэг бие ялгаруулан ажиллаж эхлэх боловч ходоодны салст дотор нуугдаж амжсан хеликобактерийг устгаж чаддаггүй. Хеликобактери пилори ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодын хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр дуудан авчирдаг. Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах боловч тэр нь нянгаас гадна ходоодны салст бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг.

Ийм учраас дараах шинж тэмдгүүд илрэх үед яаралтай шинжилгээ хийлгэж хугацаа алдахгүй эмчлүүлэхгүй бол энэ нянгийн халдвар нь ходоодны үрэвсэл шархлаа улмаар ходоод, элэгний хавдрын шалтгаан болдог.

Үүнд:

  • Жин буурах
  • Цээж гашуун оргино, хорсох мэт мэдрэмж төрнө
  • Хоолны дур буурах
  • Дотор муухай оргих
  • Бөөлжих

Манай оронд ходоод гэдэсний замын өвчтэй хүмүүсийн дунд хеликобактерийн халдвар өндөр байгааг судалгаагаар тогтоосон.

  • Насанд хүрэгчдийн 74-82%
  • УБ хотын насанд хүрэгчдийн 69%
  • Өсвөр насны хүүхдийн 64%
  • Ходоод, дээд гэдэсний шархлаатай хүмүүсийн 83-97%
  • Молекул биологийн судалгаагаар хүн амын 68%
  • Дэлхийн хүн амын 50% орчим нь Хеликобактерийн халдвар авсныг судалгаагаар тогтоосон байна.

ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМУУД

Хеликобактерийн халдвар нь бохир аяга, халбага, гар нүүрийн алчуур, ариун цэвэр сахиагүйгээс болон бусад шалтгаанаар халдварлагддаг учир гэрт нэг хүн энэ халдвартай байхад бусад хүнд маш амархан халддаг учир гэр бүлийн өвчин гэдэг. Мөн хүүхдүүд ундаа дамжуулж уух, хүнсний зүйлээ дамжуулан хазаж "хувааж" идэх нь халдвар дамжих гол шалтгаан болдог. Гэр бүлийн хэн нэгэнд энэ нянгийн халдвар илэрсэн бол гэр бүлийн бүх гишүүд шинжилгээ өгөх нь зүйтэй.

ХЕЛИКОБАКТЕРИЙН ХАЛДВАРААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Хүн бүр өөрийн аягатай байх (ажил, гэр, албан тасалгаандаа)
  • Шүдний сойзоо бусадтай хольж солихгүй байх (хеликобактерийн эмчилгээ хийлгэж дууссан бол хуучин сойзоо солих) амны хөндийн эрүүл мэнддээ сайн анхаарах
  • Хеликобактери нь бохир аяга, халбагаар хамгийн их дамжих учраас гадуур хооллохоос зайлсхийх, хэрэв зайлшгүй гадуур хооллох шаардлага гарсан тохиолдолд цэвэр орчин сонгох эсвэл нэг удаагийн аяга халбага сэрээ хэрэглэх нь таныг халдвар авахаас сэргийлнэ.
  • Ходоодны шархыг та үнсэлтээр ч дамжуулан авч болно!
  • Согтууруулах ундаа, тамхи, хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй. Ялангуяа тамхи татсаар л байх юм бол хичнээн ч үр дүнтэй эм бэлдмэлийг хэрэглээд ч өвчин анагаагдахгүй хэвээр л үргэлжилж байх болно гэдгийг санагтун.

Шинжилгээ өгөөд халдвар авсан болох нь тогтоогдвол мэргэжлийн эмчид хандаж зөвлөсөн эмчилгээ, дэглэм гамыг ягштал мөрдвөл бүрэн эдгэх төдийгүй та гэр бүлийн бусад хүмүүсээ энэ халдвараас хамгаална.

Эх сурвалж: maamuu.mn

Зөвлөх эмч: Б.Бат-Өлзий

 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
03/22/2020
АН ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдлийг хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Дэлхий даяар тархаад буй корона вирусын аюулаас иргэдээ хамгаалж олон орнууд боломжоороо арга хэмжээ авч буй. Гадаадад байгаа монголчуудаас хамгийн эрсдэлтэй байдалд байгаа оюутнууд, дамжин зорчигчид, ѳвчин зовлонтой байгаа болон ѳндѳр настнууд эх нутгаа зорин ирж байгаа гэж ойлгож байгаа. Харийн нутагт хэт эрсдэлтэй байж болох иргэдээ Монголын ЗГ хүсэлтийнх нь дагуу эх орондоо авчирч байгаа нь үүргээ биелүүлж байгаа үйлдэл. Эрсдэл ихтэй хэдий ч ЗГ болон УОК үүргээ маш сайн биелүүлж байгаад талархаж байнаа. Гадаадад
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
03/20/2020
Ѳѳрийгѳѳ маш ихээр зовж байна хэмээн тѳсѳѳлдѳг хүмүүс ЗОВЛОН гэж яг юу болохыг оноож нэрлэж чаддаггүй. Энэ нь харьцангүй ойлголт л доо. Зарим хүний хувьд зовлон гэж тооцож байгаа үйл нь хэн нэгний хувьд жаргал нь байж болох. Ѳѳртѳѳ жаргал гэж тооцож буй зарим үйл нь бусдын нудэнд зовлон мэтээр харагдах нь ч бий. Энэ амьдралд ѳѳртѳѳ тохиолдож байгаа сайн муу үйлүүдийг “Энэ бол миний үзэх ёстой үйл, давах учиртай шалгуур” хэмээн тооцож, ѳѳрийн боломжоороо шийдэж байхад тийм ч хэцүү биш. -Их мѳнгѳтэй байхыгаа ЖАРГАЛ гэж тооцдог хүмүүс бий. Мѳнгѳ олон асуудлыг шийдэх боломж хэдий ч, яг хүний

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.