05 сарын 18, Бямба
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49
Америк эмчийн тусламжтайгаар Монголд анх удаа 5 өвчтөнд хиймэл хөл хийж өглөө

Америк эмчийн тусламжтайгаар Монголд анх удаа 5 өвчтөнд хиймэл хөл хийж өглөө

Америк эмчийн тусламжтайгаар Монголд анх удаа 5 өвчтөнд хиймэл хөл хийж өглөө

АНУ-ын нарийн мэргэжлийн эмчийн тусламжтайгаар Монголд анх удаа гэмтэл согогтой болон бэртэлттэй 5 өвчтөнд хиймэл хөл хийж өглөө. Энэхүү ажиллагааг Монголын талаас их эмч Х. Эрдэнэбат, Америкийн талаас хиймэл эрхтэний нарийн мэргэжлийн их эмч John Dieli нар хянан удирдаж гүйцэтгэлээ. АНУ-ын Washington DC хот дахь Эд Нефийн сангаас уг төслийг 2016 онд санаачилсан байна.
Энэхүү төслийг цаашид их эмч Х. Эрдэнэбат удирдан үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Энэ удаад АНУ-аас нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн өөрийн тоног төхөөрөмжөө авчирч, хиймэл хөлнүүдийг өвчтнүүдэд тааруулж, шаардлагатай тохиргоо засваруудыг газар дээр нь хийсэн бөгөөд, Монгол эмч мэргэжилтнүүдэд мөн зааж сургалаа. Ингэж сургаснаар Монголын мэргэжилтнүүд цаашид өөрсдөө бие даан хийх боломжтой болох юм.

АНУ-аас Монгол улсад элчин сайдаар ажиллаж байсан ноён Jonathan Addleton, энэ удаад Улаанбаатар хотод богино хугацаанд ажиллах үеэрээ, Эд Неф сангийн төслийг дэмжиж оролцсон бөгөөд, “ийм төслүүд нь Монгол улс, АНУ-ыг ойртуулахад тус дөхөм болоод зогсохгүй, амьдралын бодит асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж,туслах замаар бодит үр дүнгээ өгнө” гэлээ.

Ноён John Dieli нь хиймэл эрхтэн, гэмтэл согогоор нарийн мэргэшсэн, клиникийн менежер, их эмч бөгөөд АНУ-ын хиймэл эрхтэн үйлдвэрлэлийн тэргүүлэгч “Хангер” компанийг төлөөлөн оролцлоо. Тэрээр “Монголын гэмтэл согог болон нөхөн сэргээлтийн эмч нар, ер нь бүгд бидний төслийг маш сайхан дэмжиж байна. Одоогоор бидний ажил жигд сайн явагдаж байна. Хиймэл хөл гарыг хийж, тааруулах лабораторийг бид байгуулбал энэ төв маш завгүй ажиллах нь тодорхой юм байна. Өвчтөн бүрт гадаад улс руу явж хиймэл хөл гар хийлгээд түүнийгээ өөртөө тохируулуулах үйлчилгээг буцаж очоод авах боломж бараг байхгүй тиймээс өөрийн орондоо ийм төрлийн үйлчилгээг авч чаддаг байх нь өвчтөнүүдэд маш чухал хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Dr. Dieli болон Монгол эмч нарийн баг хамтран гурван эрэгтэй, хоёр эмэгтэй өвчтөнд хиймэл хөл хийж хөл дээр нь босгосон бөгөөд, орон нутгаас ирсэн зарим өвчтнүүдийг хүлээн авч, үзлэг хийж зөвлөгөө өгчээ.
Энэхүү төслийн зохицуулагч, орчуулагчаар АНУ-д боловсрол эзэмшсэн залуу мэргэжилтэн Э.Эрдэнэсүрэн ажиллаж, төслөө чадварлаг удирдаж, амжилттай хэрэгжүүлсээр байна.

2016 оны зун АНУ-ын Massachusetts мужийн Andover хотын Philipps Academy-н ахлах сургуулийн сурагчдын ажилласан төслийн хурээнд, Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутан Гангантуяа овогтой Оюндарь 3D хэвлэгчийн оролцоотойгоор хийсэн хиймэл хөл хийлгэж авсан билээ. Энэ нь тус сургуулийн хиймэл эрхтэн хийсэн анхны төсөл байсан бөгөөд ноён Dieli техникийн болон мэргэжлийн зөвлөхөөр оролцож байсан аж.

Тус төсөл Эд Нефийн Сан болон Андовэрийн төгсөгчдийн өгөөмөр дэмжлэгтэйгээр хэрэгжсэн юм. Эд Неф Сангийн тэргүүн, ерөнхийлөгч ноён Эд Неф энэхүү төслийн ажиллагааг бүр 2005 оноос эхэлсэн. Тэр анх Гантөмөр овогтой Энх-Амар хүүг Лос Анжелес хотын Шринерс Хүүхдийн Эмнэлэгт төрөлхийн согогийг засварлах мэс заслийн эмчилгээ хийлгэхэд түсалжээ. Тэр үед хиймэл хөл хийлгээд явсан Энх-Амар хүү одоо том залуу болсон болохоор энэ удаад түүний бие, онцлогт тохируулсан шинэ, чанартай хиймэл хөл хийж өглөө.

Media contact:

• Ms. ErdenesurenErdenebat, Project Coordinator,
+1 (703) 615-7392 (cell), esuerdenebat@gmail.com
• Ms. May Zhou, Executive Director& Media Advisor, The Ed Nef Foundation,
+1 (703) 606-7699 (cell), may.zhou@nef-foundation.org


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.