05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

ДЭМБ: “Эбола”-гаар нас барагсдын тоо 7518 боллоо

ЖЕНЕВ. /KAZINFORM/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусээр нас барагсдын тоо 7518 боллоо. ДЭМБ-ын мэдэгдсэнээр, энэ вирус 19340 хүнд халдварлажээ.

 

Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигери, Мали, Сенегал, АНУ болон Испанид “Эбола” тархсан билээ.

Тэдгээрийн дотроос Либерид байдал хамгийн хүнд байна.Тодруулбал, тус улсад “Эбола”-гаар 3376 хүн нас барж, халдвар авсан 7830 тохиолдол бүртгэгджээ. Араас нь Сьерра-Леон (2556  хүн нас барж, халдвар авсан 8939  тохиолдол бүртгэгдсэн) болон Гвиней  (1586 хүн нас барж, 2571 хүн халдвар авсан) орж байна.

Энэ сарын 20-ноос хойш тус гурван улсад “Эбола”-гаар нас барагсдын тоо 175-аар нэмэгджээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.