05 сарын 17, Баасан
°C
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Дөрөв хоногт 149 хүн "Эбола"-гаар нас баржээ

20141230-008

ЖЕНЕВ. /ITAR-TASS/. “Эбола”-гийн халдвар авсан тохиолдол 20081 хүрч, үүнээс 7842 хүн нас барсан байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр мэдэгджээ.

 

Либери улсад байдал хамгийн ноцтой байгаа бөгөөд 3413 хүн амиа алдсан байна. Сьерра-Леонд 9409 хүн халдвар авсан нь хамгийн олонд тооцогдож байгаа бол Гвинейд 2695 халдвар авсан тохиолдол гарсны 1697 нь нас барсан байна.

Эдгээр гурван оронд “Эбола”-гийн халдвар авч нас барсан хүний тоо 12 дугаар сарын 26-наас хойш 149-өөр нэмэгджээ.

Уг үхлийн аюултай “Эбола” вирус хоёрдугаар сард Гвинейд гарч, Баруун Африкийн орнууд руу тархсан. Наймдугаар сарын 8-нд ДЭМБ “Эбола” вирусийн дэгдэлттэй холбогдуулан олон улсын эрүүл мэндийн онцгой байдал зарласан билээ.

“Эбола” халдварт өвчин Заир буюу одоогийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад 1976 онд анх бүртгэгдэж байжээ. Өвчин анх гарсан газрын ойролцоох голын нэрээр уг халдварт өвчнийг нэрлэсэн ажээ.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.