04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

ЗАЙРМАГ ХОРТОЙ ЮУ,АШИГТАЙ ЮУ?

Зайрмагийг олонхи хүмүүс эртнээс хортой хүнс хэмээн бодсоор ирсэн.Гэхдээ хүмүүс гүйлсэн булчирхайн мэс заслын дараа цус тогтоох зорилгоор хэрэглэхийг зүй ёсны мэт хүлээн зөвшөөрдөг.

Саяхан зайрмагийг олон талын ашигтай гэдгийг батлан тогтоосон байна.Эртний домогт эмч Гиппократ хөлдөөсөн зуурмаг нь биеийн байдлыг сайжруулна хэмээн зөвлөдөг байсан байна.Английн Шинжлэх Ухааны Судалгааны Холбооноос зайрмаг олон талын ашигтай хэмээн тогтоосон байна.Зайрмаг идсэнээр стрессээс хамгаалж,сэтгэл санаа тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг -серотонин хэмээх бодисыг ялгаруулалтыг нэмэгдүүлдэг байна.Судалгаагаар тогтмол зайрмаг долоогчид маань зайрмаг идэх дургүй хүмүүсиийг бодоход илүү аз жаргалтай байдлыг мэдэрдэг байна.Мөн зайрмагийг ялангуяа зуны халуунд хамраас цус гоожиход түргэн хугацаанд цус тогтооход ашиглаж болно. Үүний тулд маш хүйтэн хөлдүү зайрмагийг хэд хэдэн удаа залгихад л хангалттай. Мөн саяхан Германы эрдэмтэд ердийн зайрмаг мэдрэлийн туйлдалт,хэт ядаргааг гайхамшигтайгаар бууруулдаг хэмээн дүгнэсэн байна.Учир нь сүүн дотор Л-триптофан хэмээн нэрлэгдэх маш сайн мэдрэлийн системийг тайвшруулж,сэтгэл сэргээгч бодис агуулагддаг байна.Эрдэмтэд энэ бодис нойргүйдлийг бууруулахад тустай хэмээн бас үздэг.Гэхдээ Л-триптофан нь нэмэх температурт энэ чанараа удаан хадгалж чадахгүй задардаг ба хасах температурт дээрхи бүтцээ удаан хадгалж нөлөө үзүүлж чаддаг. Эрдэмтэд насанд хүрэгчид зайрмаг идэхэд сэтгэл тааламжит байдлыг нэмэгдүүлэн тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг гэж дүгнэсэн байна.

Эмч Б.Сэлэнгэ

http://www.orloo.info/anhuul


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.