05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Ирэх сард мэндлэх 3 сая дахь иргэнийг орон сууцаар мялаана

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутнуудад олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтлоо.

 

Гурван сая дахь иргэнийг орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагналаар шагнах, тухайн өдөр төрсөн бүх чацуутанд 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлж алдаршуулахад нийт 958 сая төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ. Гурван сая дахь иргэн мэндэлснээс бусад аймаг, дүүрэг тус бүр гурван сая дахь иргэн мэндэлсэн цаг хугацаатай хамгийн ойрын нэг чацуутныг тодруулах юм. Тэдэнд гурван сая дахь иргэний адилаар орон сууц олгож, алдаршуулах ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарт хариуцууллаа.

Чацуутнуудад олгох 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй юм. Монгол Улсын гурван сая дахь иргэн ирэх сард төрнө гэж Үндэсний статистикийн хорооноос тооцоолоод байгаа аж.

Б.Туул


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.