04 сарын 16, Мягмар
°C
USD 3,376.45
USD 3,376.45
EUR 3,598.45
JPY 21.94
GBP 4,212.46
RUB 36.07
CNY 466.45
KRW 2.44

Мөөгөнцрийг хэрхэн оношлож ,эмчлэх вэ?

Эмч танаас урьд нь өвдөж байсан өвчний түүх ,хорт хавдар,ДОХ,чихрийн шижин ,бусад архаг өвчнүүдээр өвдөж байсан эсэхийг асууна.Мөн тогтмол хэрэглэдэг хоол хүнс,антибиотик,дархлаа бууруулах эм бэлдмэл хэрэглэж байсан эсэхийг асууна.Ихэнхи тохиолдолд эмч анхны үзлэгээр мөөгөнцөр байгаа эсэхийг амархан оношлоно.

Эмч танаас урьд нь өвдөж байсан өвчний түүх ,хорт хавдар,ДОХ,чихрийн шижин ,бусад архаг өвчнүүдээр өвдөж байсан эсэхийг асууна.Мөн тогтмол хэрэглэдэг хоол хүнс,антибиотик,дархлаа бууруулах эм бэлдмэл хэрэглэж байсан эсэхийг асууна.Ихэнхи тохиолдолд эмч анхны үзлэгээр мөөгөнцөр байгаа эсэхийг амархан оношлоно.Үнийгээ давхар баталгаажуулах ёстой.Үний тулд арьс болон салстаас арчдас авч ургуулан үзсэний дараа мөөгөнрийг батлан тогтооно.Эдгээр авсан арчдасыг тусгай тэжээлт орчинд ургуулах нь ялангуяа эмчилгээний дараа үр дүнг тооцоход чухал ач холбогдолтой.Учир нь ямар антибиотикт тэсвэртэй болсныг энэ шижилгээгээр тогтоодог.Залгиурын мөөгөнцрийн үед тусгай багаж залгиур луу оруулан дурандаж шалгах ба салстын өнгөрөөс дээж авч лабораторид шалгана.Мөөгөнцрийн цусан халдварын үед цуснаас шинжилгээ авч мөөгөнцрийг ургуулан өсгөвөр хийж шалгадаг.Мөөгөнцрийн цусан халдвараас өөр тохиолдолд \амны салст,арьс,үтрээний мөөгөнцрүүд \эмчилгээний үр дүн маш хурдан гарах ба ихэнхдээ богино хугацаанд заримдаа ганц удаагийн эмчилгээнд эдгэрдэг.Гэвч ДОХ-той хүмүүсийн хувьд биеийн дархлаа буурсан байдаг учир эмчилгээний үр дүн гарсан ч гэсэн дахилт олон дахин өгдөг.Иймээс дархлааны систем суларсан ,цусан халдвар авсан хүмүүс үед удаан хугацааны турш мөөгөнцрийн эсрэг эмчилгээ дахин давтан хийлгэх шаардлагатай болдог .
Эмчилгээ.Амны салстын мөөгөнцөр,залгиурын хэлбэрийн үед тусгай эмчийн бичгээр олгодог эмүүдийг\мөөгөнцрийн эсрэг антибиотикууд хэрэглэнэ.\Үүнд:Nystatin,Ketonazole,Flucanozole
г.м
Арьсны мөөгөнцрийн үед мөөгөнцрийн эсрэг цацлага,тос хэрэглэнэ.Арьсыг байнга хуурай цэвэр байлгах шаардлагатай.
Анх удаа үтрээний мөөгөнцрөөр өвчилж буй эмэгтэйчүүд болж өгвөл эмчид хандвал сайн.Учир нь бусад бэлгийн замын халдварт болон халдварын бус өвчнүүдийг ялган оношлох чухал ач холбогдолтой.Үтрээний мөөгнцрийг ихэнхдээ эмчийн бичиггүй авч болдог үтрээнд хийдэг шахмал лаа болон тусгай шахуурга бүхий тосон бэлдмэлийг хэрэглэнэ.Сексийн хамтрагч хамт эмчилгээ хийлгэх шаардлагаггүй.Хэрэв эрэгтэйд
balantitis буюу шодойн эргэн тойрон улайх,загатнах шинж илэрвэл мөөгөнцрийн эсрэг тосон түрхлэг хэрэглэхэд л болно .Miconazole\Monistat\,Clotrimatozole\Gyne-Lotrimin \ нэртэй бэлдмэлүүд 3-7 хоногоор хэрэглэхэд зориулсан ,Butoconazole\Femstat-3,Mycelex-3 \ 3 хоногийн эмчилгээд зориулсан бэлдмэлүүд байдаг. Tioconazole\Vagisat-1,Monistat-1\ бэлдмэлүүд нэг өдрийн эмчилгээний зориулалттай.Дээрхи шахмал лаа болон тусгай шахуурга бүхий тосон бэлдмэлүүдийн алийг ч сонгоход болно.Сонголтоо хийсний дараа Орой унтахаас өмнө шахуурга бүхий тосон бэлдмэл , шахмал лааны аль нэгийг үтрээнд аль болох гүнзгий оруулж өгнө. Бэлдмэлүүдийг зориулалтын дагуу 1-7 хоног хэрэглэнэ.Эмчилгээ хийгдэж байх үед сарын юм ирсэн ч эмчилгээг үргэлжлүүлжэн хийхэд болно. Бэлэг эрхтний гадна хэсгээр зовиур ихтэй,хүчтэй загатнаж,эвгүйрхэж байгаа бол 3 хоног эмчлэх зориулалттайг хэрэглэхэд зүгээр.Monistat-3 Suppositories,Gyne-Lotrim-3 Cream,Mycelex-3 -ийн аль нэгийг сонгоход болно. Өөрийн боломж цаг хугацааг харгалзан хэдэн өдөр хэрэглэх бэлдмэлээ сонгох нь зөв. Vagisat-1,Monistat-1 -ийг нэг өдөр хэрэглэхэд зориулалттай.1 өдрийн эмчилгээний бэлдмэл нь ихэд зовиуртай,яаралтай үед хэрэглэнэ.Гэвч 3-7
хоногийн бэлдмэлүүд арай удаан хугацаанд үйлчилж мөөгөнцрийг ул мөргүй арилгах магадлал илүү өндөр болов уу.
Хэр удаан хэрэглэх вэ?Дээрхи аль ч бэлдмэлүүд хэрэглэснээс хойш ихэнхдээ
3 хоногийн дотор зовиур арилж үр дүн илэрхий мэдэгдэнэ.Аль ч бэлдмэлийг хэрэглээд 7 хоногоос дээш хугацаанд зовиур арилахгүй бол өөр төрлийн өвчлөл байх магадлалтай тул мэрэгжлийн эмчид хандах хэрэгтэй .Дээрхи бэлдмэлүүдийг 12 наснаас доош охид,жирэмсэн эмэгтэй,хэвлийгээр өвдөж буй зовиуртай ,халуун 100 F
-аас дээш үед ,чичрэх,дотор муухай оргих ,бөөлжих ,үтрээнээс үнэртэй юм гарах,гар,мөр нуруугаар өвдөж байгаа үед хэрэглэх хэрэггүй гэдгийг анхаараарай.
Анхаарах зүйлс.Үтрээний мөөгөнцрийн үед :
-Бэлэг эрхтэний орчмыг цэвэр,хуурай байлгах
-Хүчтэй цочроогч цацлага,савангуудыг хэрэглэхгүй байх\Шингэн саван хэрэглэх нь цочроох нөлөө багатай.\
-Тампон болон ариун цэврийн хэрэглэлийг ойр ойрхон сольж байх
-Чөлөөтэй хөдөлж болох,цэвэр ноосон даавуун \
cotton\
эдээр хийсэн чийг сайн шингээх дотуур хувцас хэрэглэх
-Нейлон,синтетик хувцас хэрэглэхээс зайлсхийх
-Усанд сэлсний дараа дотуур өмдөө аль болох хурдан хуурайгаар солих
-Зөвхөн эмчийн зөвөлгөөгөөр антибиотик хэрэглэх ба зөвлөснөөс удаан хугцаагаар хэрэглэхгүй байх
-Хэрэв чихрийн шижин өвчтэй бол\
Diabet\
цусан дахь сахарынхаа хэмжээг тогтмол хянаж байх
шаардлагатай.
Үтрээний мөөгөнцрөөр өвдсөн эмэгтэйчүүдийн
5%- нь эргэж дахилт өгдөг.Учир нь дархалааны систем буурсан,чихрийн шижин өвчтэй хүмүүс дахилт өгөх нь элбэг байдаг.Жилд 4-өөс дээш удаа мөөгөнцөр сэдэрч байвал чихрийн шижин өвчний болон ДОХ-ын тест өгч шалгуулах шаардлагатай.Мөн 20-50
насны эмэгтэйчүүдэд доорхи шинжүүд илэрч байввал:
-Дахин давтан мөөгөнцөртөх
-Шээсний замын халдвар дахих
-Бэлгийн уруул хорсож эвгүйрхэх
-Бэлгийн дур сонирхол буурах
-Бэлгийн ажлын үед өдөлт мэдрэгдэх\
dispareunia\
-Эндометриоз\Савны дотор ханын үрэвсэл\
-Давсагны үрэвслийн шинжүүд давхар илэрч байвал мэрэгжлийн эмчид хандах нь зүйтэй. Б.Сэлэнгэ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.