04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

МӨӨГӨНЦӨРТӨХ

CANDIDA ALBICANS хэмээн нэрлэгддэг бичил биетнээр үүсгэгддэг өвчин.Жирийн нөхцөлд энэ бичил биетэн тодорхой тоо хэмжээнд хүний биед агуулагдаж байдаг ба биеийн эсэргүүцэл суларсаны дараа хяналт алдагдаж олноороо өсөж үрждэг байна.\ДОХ,сахарын шижин,хорт хавдрын үед болон гормоны бэлдмэлүүд,хавдрын эсрэг бэлдмэлүүд,антибиотик хэрэглэснээс энэ мөөгөнцөр хүний биед өвчин болон илэртлээ үрждэг байна.\Энэ нь цааш биеийн хэсгүүдэд нэвтэрч,хүнд өвчин үүсгэн өвчлүүлдэг.Мөөгөнцрийн үрэвслийн хэд хэдэн хэлбэр байдаг.

1.Амны хөндийн хэлбэр-\Тhrush\
Уруулын эргэн тойрон ,завьж,хэл тагнай үрэвсэж өвчилнө.Ихэвчлэн дээр дурдсан шалтгаануудаар өвчин үүсдэг.Мөн удаан хугацаагаар хиймэл шүд хэрэглэдэг хүмүүст энэ хэлбэр илрэх нь тохиолддог.
2.Улаан хоолойн хэлбэр-\
Esophagitis\
Мөөгөнцрийн үрэвсэл амны хөндийнөөс дамжин улаан хоолойг өвчлүүлнэ.Ихэвчлэн ДОХ өвчтэй,хорт х
àвдраар өвчилж,химийн эмчилгээ хийлгэсэн хүмүүст энэ хэлбэр илэрдэг.
3.Арьс,хумсны мөөгөнцөр\Skin candidiasis
Мөөгөнцөр арьсыг гэмтээнэ.
4.Үтрээний мөөгөнцөр.\Vaginal yeast
infection\
Хамгийн элбэг тохиолддог хэлбэр.Халдвар нэг хүнээс нөгөө хүнд халдахгүй.Амьдралынхаа туршид эмэгтэйчүүдийн
75%-нь 1-ээс доошгүй удаа,45%-нь 2-оос доошгүй удаа үтрээний мөөгөнцрөөр өвчилдөг байна.Жирэмсэн болон чихрийн шижин өвчтэй эмэгтэйчүүд энэ хэлбэрийн мөөгөнцөрт өртөмтгий байдаг.Мөн антибиотик болон хяналтгүй эм хэрэглэх нь энэ төрлийн мөөгөнцрийг үүсгэхэд ихэвлэн нөлөөлдөг байна.
5.Мөөгөнцрийн цусан үжил хэлбэр.\Deep candidiasis
Мөөгөнцөр цусанд нэвтрэн орж бүх биеэр тархан уушги,элэг,бөөр г.м эрхтэнүүдийг өвчлүүлнэ.Энэ хэлбэр маш бага жинтэй төрсөн нярай,биеийн эсэргүүцэл суларч их хүндээр өвчилсөн хүмүүст тохиолдоно.Халдвар хүний цусанд эмнэлгийн янз бүрийн багажаар\катетр г.м\,мэс заслын шархаар дамжин ордог.Мөн судас тариа хийлгэх үед халдвар дамжих боломжтой.Хүндээр түлэгдэж гэмтсэн ,авар осолд орж гэмтэгсэд мөөгөнцрийн халдвар амархан авдаг байна.

ГАРАХ ҮНДСЭН ШИНЖ ТЭМДЭГ
Амны хөндийн мөөгөнцрийн үед уруул,завьж,тагнай ,хэлэнд цагаан өнгөр сууна.Хэрэв энэ өнгөрийг хусвал цаанаас нь улаан өнгийн дэвсгэр гарч ирэх ба эндээс цус амархан гарамтгай байдаг.Заримдаа энэ өнгөр суусан хэсэг их өвчтэй байдаг.ДОХ -той хүмүүст их илэрнэ.
Улаан хоолой -залгиурын мөөгөнцөр.Юм залгихад өвдөж хөндүүрлэнэ.Цээж ,хэнхдэгний ард өвдөнө.
Үтрээний мөөгөнцөр
Үтрээний орчмоор заганаж,улайна.Өвдөнө.Үтрээнээс нитгэрсэн бяслаг\\ мэт ялгадас их хэмжээтэй гарна.Шээх,бэлгийн ажлын үед өвдөлт мэдрэгдэнэ.
Цусан үжил хэлбэрийн үед мөөгөнцөр цусанд нэвтрэн орсноор шинж тэмдэг илэрнэ.Тархи,бөөр,элэг,уушгийг гэмтээж хүндээр өвчлүүлнэ.

Б.Сэлэнгэ

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.