04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

САВЛАСАН АМИН ДЭМ- ХОР

 Амин дэмийн нэмэлтэд зарцуулсан мєнгє салхинд хийсгэсэнтэй адил болохыг судалгаа харуулжээ. Vvнийг vндэс болгон Британийн зvрхний євчлєлийн сан хvмvvст амин дэмийн нэмэлт авалгvй эрvvл хоол хvнс хэрэглэхийг зєвлєж байна. ЛОНДОН. /РИА "Новости"/ . Олон сая хvний уудаг савласан амин дэмvvд тус болохоосоо илvv хор учруулдаг гэсэн дvгнэлтийг эрдэмтэд судалгаан дээр vндэслэн хийжээ. А, Е, бета-каротин амин дэм уусан хvнийхээ vхэх магадлалыг ихэсгэдэг бол С, селен амин дэм тийм биш гэж Британийн "Таймс" сонинд мэдээлсэн байна. Амин дэмийн нэмэлтэд зарцуулсан мєнгє салхинд хийсгэсэнтэй адил болохыг судалгаа харуулжээ. Vvнийг vндэс болгон Британийн зvрхний євчлєлийн сан хvмvvст амин дэмийн нэмэлт авалгvй эрvvл хоол хvнс хэрэглэхийг зєвлєж байна. Копенгагены их сургуулийн эмнэлгийн Горан Белякович тэргvvтэй эрдэмтдийн хийсэн судалгаанаас vзвэл 180938 хvн оролцсон 47 туршилтаас vзвэл нэмэлт бvтээгдэхvvнvvд vхэх магадлалыг таван хувиар ихэсгэдэг байна. Тодруулбал бета-каротин vхэх магадлалыг долоон хувиар, А амин дэм 16 хувиар, Е амин дэм дєрвєн хувиар ихэсгэдэг аж. С амин дэмийг дангаар уувал тийм сєрєг нєлєє илрэхгvй. Харин бусад амин дэмтэй хольж уувал vхэх магадлалыг зургаан хувиар ихэсгэдэг байна. Эерэг vр дvн vзvvлсэн цорын ганц нэмэлт бол селен гэнэ. Энэ амин дэмийг дангаар уувал 10 хувиар vхэх магадлалыг бууруулдаг аж. "Бидний хийсэн судалгаа антиоксидантууд эрvvл мэндийг сайжруулдаг гэсэн нотолгоотой зєрчилдєж байна" гэсэн дvгнэлтийг эрдэмтэд хийжээ. З.Амгалан


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.