05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Тархины хорт хавдрыг хилэнцэт хорхойн хороор эмчилж болно

Америкийн эрдэмтэд хилэнцэт хорхойн хор, радиоидэвхит иодын изотоптой нэгдсэн нэгдлээр тархины хорт хавдрыг эмчилдэг шинэ бэлдмэл гарган авсан байна. Массачуссетсийн Трансмолекуляр корпорацийн мэргэжилтнүүд энэ гайхамшигт бэлдмэлийг Израилийн шар хилэнцэт хорхойн хороос гаргаж авсан нэгэн уургийн бэлдмэл гэнэ.

Энэ уураг нь тархины хавдрын нилээд тархсан хэд хэдэн хэлбэрийн эсийн глиомтой нэгдэх чадвартай гэнэ. Энэ хилэнцэт хорхойн хорын энэ чанарыг ашиглан ракийн эсийг үхүүлэхийн тулд радио идэвхит бодис зөөвөрлүүлэх арга сэдсэн байна. Энэ зорилгоор ТМ-601 гэсэн хилэнцэт хорхойн хороос гаргаж авсан уургийн нэгдлийг синтезлэн ингэснээр радио идэвхит изотоп иод 131-тэй нэгдүүлсэн байна. ТМ-601-ийг өвчтөний цусанд амбулаторийн нөхцөлд тариагаар хийж өгөх хэрэгтэй гэнэ. Ингэснээр цусаар дамжин тархины эс глиомтой очиж нэгдэнэ. Үүний дараа радио идэвхийн иод чөлөөлөгдөж, хорт хавдрын эсийг хөнөөж эхлэх юм байна.

ТМ-601-ийн анхны туршилт сайн дурынхан дээр хийгдэж эхлээд байгаа бөгөөд хавдар шимэгдэж, өвчтөний нас уртассан үр дүнгүүд гараад байгааг судлаачид мэдээлсэн байна. Тэдний мэдээлснээр ердийн туяаны эмчилгээнээс радиацын ачаалал хангалттай аюулгүй байдалтай гэнэ. Мөн ТМ-601 нь шээсээр бүгдээр ялгаран гадагшилдаг гэнэ. Сүүлийн үед Америкад энэ бэлдмэлийг 54 өвчтөнд туршаад байгаа юм байна.

Бэлтгэсэн Б.Сэлэнгэ

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.