04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Төрөлхийн сохор хүнд хараа оруулах найдвар байна.

Үндэсний Эрүүл Мэндийн Институтын эрдэмтэд нар болон нүдний мэргэжлийн эмч нар төрөлхийн сохор хүмүүс буюу таг сохор хүмүүст өөрсдийн олон жилийн нөр их хөдөлмөр судалгаа шинжилгээн дээр тулгуурласан туршилтаа явуулах юм байна.

Гэвч зарим нэг эрдэмтэд болон эмч нар үүнийг нь биелэх болмжгүй мөрөөдөл хэмээн нэрлэсэн байна.Учир нь урьд өмнө нь энэ бүхэн бүтэлтэй болж байсан одоо ч бүтэхгүй хэмээн үзэж байгаа бололтой.

Лондонд байх Moorfields Нүдний Эмнэлэгийн мэс заслийн эмч нарын ахлагч,профессор Robin Ali үүнтэй төстэй хагалгааг Robert Johnson гэх залууд хийсэн бөгөөд уг залуу нь төрөлхийн хараагүй байсан бөгөөд генийн холбоотой нүдний гажиг нь нас ахих тусам л улам дорддог талаар талаар BBC сурвалжилж байсан билээ.

Bethesta, MD дахь Нүдний Үндэсний Институт н захирал доктор Paul Sieving энэ чиглэлийн талаарх 15 жилийн судалгаа нь үр дүнд хүрсэн тиймээс ч уг туршилт нь амжилтанд хүрнэ гэдэгт нь эргэлзэхгүй байгаагаа хэлсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Бид энэ талын судалгааг сүүлийн хэдэн жилд нохойн дээр туршиж үзсэний үр дүнд тэд 5 жилийн дараагаас л харж эхэлсэн хэрвээ нэн бүхэн хүн дээр амжилттай болвол энэ бол жинхэнэн гайхамшигтай зүйл болох болно ” хэмээн тэрээр хэлсэн байна.

“Тэгээд ч эрдэмтэн шинжээчид генетикийн хувьсалын талаар өнө удаан жилээр судалсаар олон зүйлсийг цуглуулан шургуу ажилсаар ирсэн хэдий ч сүүлийн 15 жил үүн дээр ахиц гаргаагүй гэхэд болно ” гэжээ.

Гэвч Сиaтл дахь Шведийн Анагаах Ухааны Төвийн доктор Richard Bensinger “Энэ генийн эмчилгээ дээр бага ч атугай ахиц гарсан нь ажиглагдаж байгаа тиймээс үүнийхээ үр дүнг удахгүй үзнэ” хэмээн итгэж байгаагаа хэлжээ.

Энэ талын нэрийн мэргэжлийн эмч нар ийнхүү тайлбарлаж байна. Нүдний торлог бүрхэвч нь гэрлийг цахилгаан дохио хэлбэрт шилжүүлэн тархинд дамжуулдаг эсүүдээс бүрддэг. Чихрийн өвчнөөс үүсдэг ретинопати өвчний үед нүдний торлог бүрхэвчийн цусны судас цэгцгүй болж, хүчилтөрөгчийг хүлээн авахаа больдог байна. Эмчилгээ хийлгэхгүй бол сохрох аюултай.

Мөн харанхуй орчин нь энэхүү өвчний явцыг улам түргэсгэдэг гэж үздэг байна. Тиймээс Johnson –ний гэмтсэн торлог бүрхэвчнийнх нь эд эсийг дахин сэргээж ямарч согоггүй генийг торлог бүрхэвчний эд эс рүү суулгаж чадвал энэ бүхэн амжилтанд хүрч чадах юм байна.

Эмч нар зүүг ашиглан нүдний алим руу өөрсдийн судалгаан дээр тулгуурлан гаргаж авсан нэгэн төрлийн вирустай адил зүйлийг оруулах бөгөөд тэрхүү вирус нэвтрэн оронгуутаа өөрийгөө хувилан олшруулаад нүдний торлог бүрхэвчин дэх эд эсүүдийг дахин шинээр сэргээх үүрэгтэй юм байна.

Эцэст нь тэмдэглэхэд энэ бүхэн үнэхээр бүтсэн ч бай бүтээгүй ч бай өөдрөгөөр бүх зүйлийг харж байвал бүх зүйл сайхан болж төрлөхийн хараагүй хүн ч хараатай болохийг үгүйсгах аргагүй шүү дээ харин ч бид сайн сайхныг бодож, алтан гартай хүмүүстээ итгэх хэрэгтэй байхаа.

Чихрийн өвчтэй 7 хүний нүдний торлог бүрхэвчийг харанхуй орчинд судалжээ. Нүдний торлог бүрхэвч дэх зарим эсүүд харанхуйд их хэмжээний хүчилтөрөгч хэрэглэснээр бусад эсэд хүчилтөрөгч хүртдэггүйг нотолсон байна.

Орчуулсан Ганчимэг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.