05 сарын 13, Даваа
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Хятадын хүнс мөөгөнцөр өвчины эх үүсвэр болж байна

Өнгөрөгч бямба гаригт Хятадын экспортын хүнс буюу далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэхийг эрс хориглосоны үндсэн дээр хоёр орны наймаа худалдааны таатай байдалд сэв тогтоогоод байгаа ажээ.

Америкийн Хүнс Эрүүл мэндийн удирдах газраас “Өнгөрсөн пүрэв гаригт Хятадын далайн гаралтай бүтээгдэхүүн болох мөрөг загас,могой загас, сам хорхой, цулбуурт загас зэрэгт маш их бохирдол илэрсэн ба одоогийн байдлаар энд тэнд өвчин гарсан гэсэн мэдээлэл ирээгүй байгаа ч энэ бүхэн маш их эрсдлийг араасаа дагуулах нь дамжиггүй учраас хөлдөөсөн загасууд болон жимс жимсгэнийг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргаад” байна гэжээ.

Харин үүний хариуд “Манай тал энэхүү Америкийн далайн гаралтай хүнсэнд хийсэн 4 зүйл хоригыг үндэслэлгүй хэмээн үзэн эсэргүүцэж байна хэмээн ” хятадын талын хяналтын албаны хүн Xinhua агентлагт өгсөн мэдэгдэлдээ дурьдсан байна.


Мөн Хятад улсаас Япон улсад экспортлодог /Dentament, Colgate/ шүдний ооноос diethylene glycol гэх химийн хортой бодисны тунг 8,5 хувиар их найрлаганд нь оруулсан байсан ба маш олон оронд эвдэрхий хүүхдийн тоглоомыг экспортлосон байна.

БНХАУ бол Америкийн бүхийл талын түншлэгч бөгөөд өнгөрсөн жил л гэхэд зөвхөн хөдөө аж ахуйн экспортын бүтээгдэхүүнээсээ энэ мэт чанарын шаардлага хангаагүй зүйлсээсээ болж 2.26 тэрбум долларын хохирол амссан байна.Эдгээр бүтээгдэхүүнүүдийг дурьдвал: шувууны бүх төрлийн бүтээгдэхүүн, хиамны хальсны түүхий эд, хясаа, перц, алимны шүүс.

Хятадын чанар шалгах хорооны тэргүүлэгч Li “Бид асуудал гаргасан худалдаа үйлдвэрлэгчдийг бүгдийг нь нэг бүрчлэн шалгаж чадахгүй ч ихэнхийг нь олж хариуцлага ноогдуулж шоронд хорьсон байгаа. Тиймээс манай хоёр тал асуудлыг ойрын хугацаанд түргэн шийдвэрлэнэ байх гэдэгт найдаж байгаагаа” гэж Xinhua –д мэдээлсэн байна.

Мөн Өнгөрсөн долоо хоногын эхээр Хятадын усан тээврээр АНУ-д ирсэн апельсин, хатаасан чангаанз зэрэг жимснээс маш их хэмжээний бактерь, хөгц болон хүхрийн давхар ислийг илрүүлсэн байна.Энэ мэт вактериас болж хүнд мөөгөнцөр гэх мэт өвчин үүсдэг байна.

Анх Панам улсад ханиадны вирустай шошгогүй эмнүүд худалдаалсанаас болж 100 гаруй хүмүүс нас барсан болон Америкт экспортлодог тэжээмэл амьтадын хоолноос пластик хийдэг материал олдсоноос маш олон айлын тэжээмэл амьтад бөөрний дутагдлаар үхсэний дараагаас Хятадын экспортын бараа олон улсын анхааралд өртөж эхэлсэн байна.

http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2007/06/29/AR2007062900331.html?hpid=sec-world


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.