04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Хєргєгчид “хадгалагддаг” євчин

Хєргєгч дэх бидний хvнс, улмаар ходоодоо даатгаад орхидог хєргєгч хэмээх хvйтэн бєгєєд харанхуй орчинд vрждэг олон тєрлийн муу бактери их байдаг аж.

Хєргєгч дэх бидний хvнс, улмаар ходоодоо даатгаад орхидог хєргєгч хэмээх хvйтэн бєгєєд харанхуй орчинд vрждэг олон тєрлийн муу бактери их байдаг аж. Yvнээс ихэнх микро организмын хувьд хvйтэн нєхцєл юv ч биш, харин ч тэжээлийн орчин болон хувирч, хvнсийг муутгадаг тєдийгvй архаг, халдварт хvнд євчин vvсгэх аюултай гэнэ.
Сvvлийн 10-15 жилийн хугацаанд хєргєгчин дэх микробуудаас vvссэн євчин эрс ихэсч байгаа хэмээн эмч мэргэжилтнvvд анхааруулж байна. Микро организмууд vржихэд хvний нєлєє ч их байдаг аж.
Хааяа нэг хєргєгчєєс хєгцєрсєн хvнс байхыг олж vзвэл гайхаж, учрыг ололгvй л єнгєрvvлдэг. Тэгээд тvvнийгээ хєргєгчєєсєє гаргаад хаячихвал болох мэт бодохыг яана. Гэтэл тийм биш аж. Хєгц нь микотоксин (мєєгєнцєрєн хор) хэмээх хор ялгаруулж, энэ хор хvний биед хурц болон архаг євчин vvсгэх суурь нь болдог байна. Гэхдээ зєвхєн ходоод гэдэсний бус, харшлын, бvр хавдар ч vvсгэх аюултай гэж мэргэжлийн эмч нар тайлбарладаг. Хєгц хэдийчинээ томорч, нvдэнд харагдахуйц болно, хорын хэмжээ, хувь ч тєдийчинээ ихэснэ. Тиймээс энэ “хорыг” хадгалахыг, тэр тусмаа хєгцийг нь хусч идэхийг хатуу хориглох ёстой. Учир нь удаан тогтсон хєгцєєс vvсч буй хорт зvйлс тухайн бvтээгдэхvvнийг бvхэлд нь нэвчиж “хордуулдаг” байна. Хэдийгээр хєгц нvдэнд харагдаж буй ч хєгцнєєс vvссэн микро организмууд vзэгдэхгvйгээр таны дотор эрхтэнийг гэмтээж, амь насанд ч хvрч болох аюултай.
Хvйтэнд тэсвэртэй, агаарын бус замаар сэдээгч нянгуудаас листери хэмээх нянгийн бvлэг илvv хортой. Энэ нян хєлдєєгчєєс бусад тасалгаанд мах, загас, хvнсний ногоо, жимсийг удаан хугацаагаар хадгалах vед vvсдэг бєгєєд маш хvнд євчин vvсгэдгээрээ аюултай. Гэхдээ энэ нянгаас vvссэн євчнvvд бєєлжих, гvйлгэх зэргээр хордлогын ерєнхий шинж тэмдгээр илэрдэг. Зарим тохиолдолд єєрт ямар ч зовиур мэдэгдэлгvй явсаар хvндэрдэг онцлогтой.
Энэ нь даамжирсаар менингит, энцефрамит зэрэг хvнд євчтэй тєстэй євчин тусдаг. Листериуд ялангуяа тєрєєгvй хvvхдvvдэд илvv аюултай.
Яагаад гэхээр, жирэмсэн эхэд энэ нянгаар євчилсєн нь мэдэгддэггvй ч, хэвлийд буй хvvхдэд шууд нєлєєлдєг аж.
Тэгснээр хvvхэд зулбах, эсвэл амьгvй тєрєх нь элбэг тохиолддог байна.

Хєгц элэгний хавдар vvсгэдэг

Зарим хvн хєгцний талаар тєдийлєн сайн мэддэггvйгээс янз бvрийн ярианд итгэж, эрvvл мэндээрээ хохирох нь бий. Жишээ нь францууд хєгцтэй бяслаг идэх дуртай байдаг. Манайхан хєгцтэй ааруул идэх нь элгэнд сайн гэж ярьдаг.
Тэгвэл хєгцєнд удаан хугацааны хордлого vvсгэдэг, элгийг гэмтээдэг афлатоксин гэдэг хортой бодис байдгийг эмч нар анхааруулж байна. Шарлаагvй ч, архи уудаггvй ч афлатоксинтой хоол идвэл элэгний євчин, хорт хавдар vvсгэдэг.
Мєн єєрсдийн хийсэн чанамлыг євєлжин иддэг зарим айл чанамлын дээгvvр хєгцєрсєн хэсгийг хусч, зєвхєн хєгцийг нь арилгачихвал боллоо гэж боддог нь эндvvрэл. Зарим нэг нь жимсний чанамлаа дахин чаначихвал хор арилна гэж vздэг. Энэ бол тєєрєгдєл.
Эдгээр хор нь буцалгаад ч арилдаггvй халуунд тэсвэртэй. Тvvнээс гадна хєгц нь маш их хор ялгаруулдаг учир эрт, орой хэзээ нэгэн цагт хавдар vvсгэх, єсгєх гол нєхцєл нь болдог.
Эрдэмтэд хєгцнєєс ялгардаг 100 орчим тєрлийн хор байдгийг илрvvлжээ. Тэдгээрээс афлатоксин тvгээмэл тааралддаг. Энэ хор хvний бие организмд бага багаар хуримтлагдсаар 10, 20 жилийн дараа элэгний хавдар vvсгэдэг.

Хєргєгчид хvнсний зvйлсийг хэрхэн хадгалах вэ

*Хvнсний зvйлсээ хєргєгчид байрлуулахдаа зохих газарт нь тавьж байх (физикийн хуулиар хєргєгчний хєлдєєгчєєс холдох тусам хэм нь багасдаг)
*Хvнсний зvйл худалдаж авмагцаа цvнх, торонд болон хєргєгчид хийхдээ тєрєлжvvлж ялгах. Мах, ногоо, загас, тараг нэг дор байрлах ёсгvй.
*Хєргєгчийн бvрэн бvтэн байдал, эвдэрсэн эсэхийг сайн шалгаж байх. Хєлдєєгч доторхи нь мєстєж байвал чанар нь муудаж байгаагийн шинж.
*Хєргєгчийн ариун цэврийг ямагт сахиж, тусгаарлагч, тавиур зэргийг байнга сайн цэвэрлэж бай.
-Лаазтай нєєшилсєн, даршилсан зvйл, ногоо, мах авахдаа хийтэй эсэхийг шалгаж, дарж vзэж ав.

Хvнсний зvйлийг хєргєгчид хэр удаан хадгалах ёстой вэ

Єєрийнхєє амь нас, эрvvл мэндийг хамгаалахын тулд хvнсний зvйлээ хєргєгчид хадгалах хугацааг сайн мэдэж байх хэрэгтэй. Хурдан, амархан мууддаг бvтээгдэхvvний хувьд 2-6 хэмийн дулаанд хадгалж, тодорхой цагийн дотор хэрэглэж, “устгах” хэрэгтэй. Хэрэв хєргєгч хэвийн ажиллаж, зохих журмын дагуу хvнсээ хадгалж байвал, хамгийн гол нь байнга цэвэр байлгавал ямар ч євчин тусахгvйг анхаарах нь чухал.

http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=6857 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.