04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Хүүхдийн эндэгдэл Баян-Өлгий, Завхан аймагт өндөр гарчээ

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг шалтгаанаар нь авч үзвэл осол гэмтэл, амьсгалын тогтолцооны эмгэг, төрөлхийн гаж хөгжил, мэдрэлийн тогтолцооны эмгэг тэргүүлэх шалтгаан хэмээн мэргэжилтнүүд ЭМСЯ-ны Удирдлагын зөвлөлийн хурлын үеэр онцлов.

Улсын хэмжээнд 2015 оны жилийн эцсийн байдлаар 80875 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 840 хүүхдээр буюу 1.0 хувиар буурчээ.

Амьд төрсөн хүүхдийн 41550 буюу 51.4 хувь нь хүү, 39325 буюу 48.6 хувь нь охин байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1476 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 18.3 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29 эндэгдлээр буурсан үзүүлэлттэй байна.

1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Ховд, Увс, Булган, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий аймагт улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа аж.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.