04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Шоколад таны тархийг тэтгэнэ

Бямба гаригт судлаачид шоколад тэр тусмаа какао нь хүний тархийг сэргээдэг, мөн хөгширөлтийг удаашруулдаг гэдгийг тогтоосон байна. Бямба гаригт судлаачид шоколад тэр тусмаа какао нь хүний тархийг сэргээдэг, мөн хөгширөлтийг удаашруулдаг гэдгийг тогтоосон байна.

San Francisco –д болсон Шинжлэх Ухааны Дэвшилтын талаарх Америкийн Холбооны жил бүр зохиогддог чуулга уулзалтаас какаоны найрлаганд хүний тархийг сэргээн тэтгэх нэгэн төрлийн элемэнт/ flavanols/ байдгийг олон жилийн судалгаан дээрээ үндэслэн тогтоосноо дэлгэн тавьсан байна.

Ялангуяа,чихэр үйлдвэрлэгч Марс компанийн үйлдвэрлэгдэг өтгөрүүлсэн какаогоос хүний цусыг шингэрүүлж тархи руу шахахад нь саадгүй болгож мөн зарим гэмтэлтэй судсуудыг эмчилдэг flavanols-г агуулсан байсныг тогтоожээ.

Хувийн компани болох Марс нь какао эрүүл мэндэд тустай болох талаар судалгаа хийсэн байна. Какао Виа шоколаданд flavanols агуулагдсан байсан бөгөөд зүрхэнд сайн болох нь судлагджээ.

Харин хамгийн сүүлийн үеийн судалгаагаар шоколад нь тархинд сайн нь тогтоогдсон байна.

Nottingham- н  Британийн Анагаах ухааны Их сургуулийн Ian Macdonald залуухан эрүүл чийрэг эмэгтэйд судалгаа хийхэд түүнд flavanols-тай какао танин мэдэхгүйд нь хүчтэй нөлөөлж түүний оюун ухааныг сэргээж байгааг олж тогтоожээ.

Хэдийгээр энэ туршилтаар биеийн шингэнийг нэмэгдүүлж буй нь ажиглагдаагүй ч 2-3 цагын давталттайгаар тархинд очих цусыг нэмэгдүүлж байсан гэж Macdonald хэлжээ.

Тэрээр ингэж цус шингэрэх нь настай хүмүүсийг танин мэдэх чадвараа алдах,түүнчлэн сульдан доройтох, бага хэмжээний тархинд цус харвах зэргээс хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

AUS судалгаагаараа 50 гаруй цусны урсгал сайтай /шингэн цустай/ эрүүл чийрэг насанд хүрсэн хүмүүсийг олоод тэдэн дээрээ судалгаа хийхэд Энэтхэгийн Панамийн хүмүүс байсан бөгөөд тэдэнд тэндэхийнх нь какао нь ихээхэн нөлөөлсөн болохийг Харвардын Анагаах Ухааны Сургуулийн Судлаач Dr. Norman Hollenberg тогтоожээ.

Hollenberg: “Бид энэ бүхнийг томоохон клиник судалгаагаараа баталсан ,энэ нь тархинд үнэхээр ашиг тустай нь нотлогдсон, ” гэжээ.

Гэвч судлаачид шоклад тэр тусмаа марсийг гэнэт хэт ихээр хэрэглэж болохгүйг анхааруулж байна.

“Та удаан хугацааны турш ажил хийсэнийхээ дараагаар 100 калориг эргүүлээд авах нь энгийн нь л үзэгдэл шүү дээ энэ тийм ч их биш юм ”гэж Macdonald хэлсэн байна. 

 



9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.