04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Эмч нар шинэ хуулийг эсэргүүцэж жагсав

Шинээр баталсан Эрүүгийн хуульд эмч нарт тооцох хариуцлагыг хэтрүүлсэн хатуу заалтууд орсон тул эмч, эмнэлгийн ажилтнууд өнөөдөр Чингисийн талбайд тайван  жагсаал хийв.

Жагсаал үдийн 13.00 цагт эхэлж, жагсагчид хууль батлагчдыг гарч ирж шаардлага хүлээн авахыг уриалсан лоозон барьсан байв. Жагсаалыг зохион байгуулагч Эрүүл мэндийн эрх зүйн төвийн дэд тэргүүн Д.Энхсүлд "Өнөөдрийн жагсаалд 6000 орчим эмч, эмнэлгийн ажилтан, анагаахын сургуулиудын оюутнууд оролцож байна. Мөн Төв, Дорноговь аймгаас төлөөлж  5-6  эмч  ирсэн" гэв. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч Н.Мөнхзаяа “Эмч нар санаатайгаар хүний аминд хүрнэ гэж хэзээ ч байхгүй. Эмч нарын хувьд хариуцлагаа үүрдэг, үүрсээр ч ирсэн. Гэтэл ийм хатуу хууль баталсанд эрүүл мэндийн ажилтнуудаас гадна оюутнуудын хүсэл эрмэлзэл ч унахад хүрээд байна" гэв. Тиймээс цаашид эх орны өнцөг булан бүрээс дуу хоолойгоо нэгтгэх болно гэдгийг ч жагсагчид  хэлж байлаа. 

Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ” гэх хатуухан  заалтаа өөрчлөхийг хууль баталсан эрх баригчдаас шаардаж эсэргүүцэл илэрхийлэхэд хүрсэн юм. Энэ жагсаалыг зөвхөн нийслэлээс гадна аймаг бүр төв талбайдаа зохион байгуулж байгаа аж. Жагсагчид  Чингисийн талбайгаас  хөдлөн Төрийн ордны баруун хаалганд ирж шаардлагаа өгөөд Эрүүл мэнд спортын яамны зүг явав.  Шаардлагын хариуг заасан хугацаанд өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэж байна. Жагсагчид Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаас хэзээ тайлбар өгөхийг асуух юм байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.