05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг төрийн бодлогын түвшинд гаргахаар ажиллана

Засгийн газрын энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Д.Атармаа, Т.Болдбаатар нарыг томилсон. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр дэд сайд нарыг яамны нийт ажилтан, албан хаагчдад албан ёсоор танилцуулав.

 

Мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдон гарсан зарим тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр өмнөх Засгийн газрын ололттой ажлуудыг үргэлжлүүлж, засаж сайжруулах шаардлагатай асуудлуудыг зоригтой шийдэж, тулгамдсан чухал асуудлаас ажлаа эхэлж байгаагаа онцлоод дэд сайд нартай хамтран салбарын хөгжлийн төлөө ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй, намын талцалгүй ажиллахаа илэрхийллээ.

Д.Атармаа хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарт бодлогын хувьд хийж хэрэгжүүлэх олон ажил байна. Эрүүл мэнд хариуцан ажиллаж байгаа сайдын хувьд юуны өмнө эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлыг төрийн бодлогын түвшинд хүргэхийн төлөө ажиллана. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгүүдтэй уялдуулж зөв, оновчтой болгох, шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгын асуудлыг шийдэхэд бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Та бүхэнтэй хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна” гэв.

Т.Болдбаатар, “Спорт, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой салбар. Миний хувьд та бүхэнтэй нэг баг болон ажиллах болсондоо баяртай байна. Одоогоор Засгийн газраар яамдын бүтэц албан ёсоор батлагдаагүй байгаа. Удахгүй бүтэц тодорхой болоод ирэхээр олон чухал асуудлыг хамтдаа шийдвэрлэж, үр дүнг нь харна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Ж.Болор


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.